ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.149. Орон нутаг болон хот суурин газар дахь хүүхдийн эндэгдлийн хувь хэмжээний зөрүүг бууруулах чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллах /Гондурас/ Хөвсгөл, Говьсүмбэр, Архангай, Баян-Өлгий, Орхон, Булган, Сүхбаатар, Сэлэнгэ, Дорнод, Дархан-Уул, Дундговь аймагт Хүүхдийн өвчний цогц менежмент, хүүхэд, нярайд тохиолдох эмгэгүүд, нярайн нэн шаардлагатай тусламж, үйлчилгээ, хүүхдэд зонхилон тохиолдох зүрхний эмгэгүүдийн талаар ажлын байр дээрх сургалтуудыг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллалаа. “Хүүхэд яагаад эндэв? 2016” цогц судалгааг олон улсын арга аргачлал, жишгийн дагуу анх удаа хийж, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээ чиглэлүүдийг зөвлөмж болгосон. “Хүүхдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал” хэлэлцүүлгийг аймаг, нийслэлийн хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд 2017 оны 11 сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулж, эх, хүүхдэд ээлтэй тусламж, үйлчилгээг зохион байгуулах, анхаарах асуудлуудын талаар мэдээлэл өгөв. “Эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал” Үндэсний зөвлөгөөнийг 2017 оны 11 дүгээр сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулав. Уг зөвлөгөөнд аймгийн засаг дарга нар, аймаг нийслэлийн ЭМГ-ын дарга нар, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, хүүхдийн мэргэжилтнүүд нийт 150 хүн оролцов. Зөвлөгөөнөөр эх, хүүхдийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлыг тодорхойлж, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцож, зөвлөмж гаргав. Аймгуудын засаг дарга нар оролцож, эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлын танилцуулга хийж, саналаа илэрхийлсэн нь салбар дундын хамтын ажиллагаанд анхаарал хандуулснаараа онцлог байв. Дорноговь аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдсан “Хүүхдийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” Говийн бүсийн зөвлөгөөнд оролцож, Эрүүл мэндийн яамнаас 732

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents