ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.144. Хотын төвүүдэд
нийгмийн хамгийн эмзэг
бүлгийн хүмүүс, түүний дотор
орон нутгаас шилжин ирсэн
хүмүүс нийтийн суурь үйлчилгээ
авах боломжтой байх нөхцлийг
хангах замаар хотын төвүүдэд
тогтвортой хөгжлийг бий болгоход
чиглэсэн шаардлагатай арга
хэмжээнүүдийг авах /Испани/
Эдгээр зорилтын хүрээнд дараах арга хэмжээг авч
хэрэгжүүлж байна:
yy Хүн амын шилжих хөдөлгөөний статистик
мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос
гаргаж, 1212.mn сайтад байршуулдаг боллоо.
Энд шилжин ирсэн, явсан хүн, аймаг, нийслэл,
бүсээр 1983-2016 оны байдлаар гаргасан ба
эдгээр мэдээллийг хэн ч, хаанаас ч авч ашилах
боломжтой юм.
yy Барилга, хот байгуулалтын яамнаас “Монгол
Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн
ерөнхий төсөл” боловсруулахаар ажиллаж байгаа
бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд тус яамны
төлөөлөл оролцон ажиллаж байна.
yy Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн
санхүүжилтээр Малчдын хөдөлмөр эрхлэлтийг
дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа ба тус
хөтөлбөр нь хөдөөгийн залуу болон цөөн малтай
өрхийг дэмжих зорилготой.
yy Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах
үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийгмийн суурь
үйлчилгээний хүртээмжийг сайжрулуах, байгалийн
гамшиг, аюул ослоос өөрийгөө болн бусдыг
хамгаалах, урьдчилан сэргийлэх зан үйлийг
төлөвшүүлэхэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөн
хэрэгжүүлж байгаа зэрэг болно.
НҮБ-ын Хүн амын сангийн санхүүжилт, ХНХЯны захиалгаар Хүний хөгжил, сургалт судалгааны
төв ТББ “Гадаад шилжих хөдөлгөөний тоон болон
чанарын судалгаа”-г хийсэн судалгааны үр дүнг
гадаадад ажиллах хүч гаргах, гадаадаас ажиллах
хүч, мэргэжилтэн авах талаарх хууль тогтоомж,
гэрээ хэлэлцээрийг боловсронгуй болгох ажилд
ашиглаж байна.
728
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents