ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
Хэрэгжилтийн явц
108.144. Хотын төвүүдэд
нийгмийн хамгийн эмзэг
бүлгийн хүмүүс, түүний дотор
орон нутгаас шилжин ирсэн
хүмүүс нийтийн суурь үйлчилгээ
авах боломжтой байх нөхцлийг
хангах замаар хотын төвүүдэд
тогтвортой хөгжлийг бий болгоход
чиглэсэн шаардлагатай арга
хэмжээнүүдийг авах /Испани/
- Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар
баримтлах бодлогын нэг гол асуудал нь “Хүн амын
шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах”
гэж туссан ба гадаад, дотоод шилжилт хөдөлгөөний
хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг тусгасан.
Дотоод шилжилт хөдөлгөөний хүрээнд дараах арга
хэмжээг хэрэгжүүлэхээр заасан байна:
yy иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл,
мэдээллийг хүн ам, өрхийн мэдээллийн нэгдсэн
сантай уялдуулах, гадаад шилжилт хөдөлгөөний
бүртгэл, мэдээллийг сайжруулах;
yy хүн амын нутагшилт, суурьшлын зохистой
тогтолцоог бүрдүүлж, хот байгуулалт, газрын
харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй
болгох, хот, суурин газар, орон нутгийн
тогтвортой хөгжлийг газар зохион байгуулалт, хот
байгуулалт, дэд бүтэц, аж үйлдвэр зэрэг бусад
салбарын бодлоготой уялдуулах;
yy хот байгуулалтын ногоон хөгжлийн стандарт,
олон улсын стандартад нийцсэн хот, суурин
газрыг хөгжүүлж, иргэдийн эрүүл аюулгүй,
тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлэх;
yy малчин өрх, хот айл, жижиг, дунд тариалан
эрхлэгчдийн аж ахуй эрхлэлтийг дэмжин орчин
үеийн техник, технологи, эрчим хүчээр хангаж,
үйлдвэрлэл тогтвортой эрхлэх санхүү, эдийн
засаг, эрх зүйн нөхцөлийг бүрдүүлэх;
yy нийгмийн суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг
хот, хөдөөд жигд болгох;
yy байгаль, уур амьсгалын өөрчлөлт, гамшиг,
зах зээлийн эрсдэлээс шалтгаалсан шилжилт
хөдөлгөөнийг бууруулах, хүн амыг эрсдэлээс
урьдчилан сэргийлэх, даван туулах, зохицон
амьдрах мэдлэг, чадвартай болгох;
yy нийслэл, хот, суурин газраас орон нутаг руу
чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөнийг
урамшуулах;
727
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents