ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
108.133. Интернет орчинг
оролцуулан үзэл бодлоо
илэрхийлэх эрх чөлөөг
баталгаажуулах /Франц/
Хэрэгжилтийн явц
зохиогчийн эрхийг хамгаалах, Хүүхэд хамгааллын
тухай хуулийн 8.1, 8.2-ийн дагуу цахим орчны хүүхэд
хамгаалал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай
хуулийн 11.5, 11.6-ийн дагуу цахим сүлжээгээр
хүчирхийлэл, аллага хядлага, садар самууныг
сурталчлах, Сонгуулийн тухай хуулийн 70.1.6, 70.18,
83-р зүйлийн дагуу бүх нийтийн сонгуулийн үеэр
цахим орчин, веб сайттай холбоотой харилцааг тус
тус зохицуулсан байдаг. Дээр дурдсан хуулийн
хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн
газрын 2013 оны 1-р тогтоолын 2 дахь заалтын дагуу
мэдээ мэдээллийн веб сайтуудад тавигдах нөхцөл
шаардлагыг “Тоон контентийн зохицуулалтын
ерөнхий нөхцөл шаардлага”-д тодорхойлсон ба уг
нөхцөл шаардлагын дагуу зөвхөн Оюуны өмчийн
улсын байцаагчийн дүгнэлт, Цагдаагийн байгууллага
болон Шүүхийн шийдвэрийн дагуу зөрчилтэй веб
сайтын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах
арга хэмжээг хэрэгжүүлдэг. Харин Монгол Улсын
бүх нийтийн сонгуулийн үеэр Сонгуулийн ерөнхий
хороо болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө
газрын дүгнэлт шийдвэрийн дагуу зөрчилтэй веб
сайтын Монгол Улсаас хандах хандалтыг хязгаарлах
арга хэмжээ авч ажиллах үүргийг хуулийн дагуу
тус хороо нь хүлээдэг болно. Гэвч хууль бус цахим
контентийг устгах, блоклох хүртэлх зохицуулалтыг
авч хэрэгжүүлэх хууль эрх зүйн тодорхойгүй байдал,
оновчтой зохицуулалтын тогтолцоо байхгүйгээс
шалтгаалан цахим орчны контентийн зохицуулалт
хангалттай хийгдэж чадахгүй байна. Олон улсад
ялангуяа хөгжингүй орнуудад олон нийтийн эрх
ашгийн эсрэг, хүүхдэд сөрөг нөлөөтэй, үндэсний
аюулгүй байдлын эсрэг агуулгатай хууль бус цахим
контентийг хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх
чөлөөг хөндөлгүйгээр зохицуулдаг хууль эрх зүйн
тогтолцоо бий болсон байна. Иймээс Монгол Улсын
хуулийн хэрэгжилтийг цахим орчин, нийгмийн
сүлжээнд хангуулах, хүн хуулийн этгээдийг
цахим орчинд хамгаалах, ялангуяа цахим орчинд
өсвөр үе хүүхдийн эрх, сөрөг нөлөөтэй цахим
контентээс хамгаалах оновчтой зохицуулалтын
тогтолцоог яаралтай бий болгох шаардлагатай юм.
721
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents