ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.123. Эрх зүйн шинэ орчин буюу Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлд заасны дагуу хүн худалдаалах үйлдэлд ял оногдуулах, хууль сахиулах албан хаагчдын үйлдсэн хэргийг оролцуулан хүн худалдаалах хэрэг үйлдсэн байж болзошгүй бүх үйлдлийг мөрдөн шалгах, хохирогчдод нөхөн төлбөр олгох, нөхөн сэргээх зохицуулалтыг хэрэгжүүлэх зорилгоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй бүх талд зориулсан сургалт зохион байгуулах /Мексик/ Мөн Монгол Улс хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийг 2012 онд баталж, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх конвенцийн Хүн ялангуяа эмэгтэйчүүд, хүүхэд худалдаалахаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шийтгэх тухай Палермогийн протоколд нийцүүлэн хүн худалдаалах гэмт хэргийг тодорхойлсон. Шинэ Эрүүгийн хуульд Хүн худалдаалах гэмт хэргийг тусгайлан бүлэг болгож тусгаад байна. Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг дэмжих зорилгоор Гадаад харилцааны сайд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх асуудал эрхэлсэн Шведийн Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд н.Пер-Андерс Сунэссоныг Монгол Улсад урьсан. Элчин сайд 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад айлчилсан бөгөөд энэ үеэр хоёр тал иргэд консулын чиглэлээр хамтран ажиллах, байнгын зөвлөлдөх механизм байгуулах боломжийг судлах, хохирогч илрүүлэх, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, хил хамгаалах чиглэлээр хамтран ажиллах боломжийг тандах, хоёр орны цагдаагийн байгууллагууд шууд хамтран ажиллах эрх зүйн үндсийг тодорхойлох, цагдаагийн байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах, биеэ үнэлэхтэй тэмцэх тухай Шведийн хуулийн загварыг судалж үзэх зэрэг асуудлыг хөндсөн. Монгол Улсын иргэд хар тамхи, хүн худалдаалах зэрэг хил дамнасан гэмт хэрэгт өртөх тохиолдолд нэмэгдэж байгааг харгалзан монгол иргэд олноор оршин суудаг, дамжин өнгөрдөг улстай хамтран энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хохирогч болсон иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Энэ хүрээнд хууль сахиулах, хил, гаалийн байгууллагын хамтын ажиллагааг дэмжих, мэдээлэл солилцоог шуурхай болгох мөн гэмт хэргээс сэргийлэх, сэрэмжлүүлэх чиглэлээр олон нийтийн сүлжээ болон хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг, анхааруулга гаргахаас гадна зарим улсад хууль зүйн зөвлөгөө өгөх төвийг ажиллуулж эхлээд байна. 717

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents