ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.110. Хүүхдийн хөдөлмөртэй тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд хөдөлмөрийн хортой, аюултай нөхцөлд, түүний дотор бичил уурхайд хөдөлмөр эрхлэхгүй байх нөхцлийг хангах - Хүүхдийн эрхийг хангах асуудлаар салбар дундын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах хүрээнд яам, агентлаг, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайдаар ахлуулсан, байнгын ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны өдрийн А/218 тоот тушаалаар байгуулан хамтран ажиллаж байна. Тус ажлын хэсгийн төлөвлөгөөний 9-т “Уул уурхай, олборлолт, барилга, аялал жуулчлал, ойн болон хөдөө аж ахуй, газар тариалан, боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай тухайн асуудлыг хариуцсан яам, агентлагаас байгуулах гэрээ, тусгай зөвшөөрөл олгох журамд “Хүүхэд ажиллахыг хориглосон ажлын байрны жагсаалт”ыг мөрдөж ажиллах талаар тусгаж, иргэдийн оролцоо, хяналтыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах” асуудлыг тусган Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга хот байгуулалтын яам тус тус хэрэгжилтийг хариуцаж ажиллаж байна. - Хөдөлмөр эрхэлж буй хүүхдийн ажлын орчинд эрсдлийн үнэлгээ хийх аргачлал боловсруулах ажлыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран 2018 оны 8 дугаар сард эхлүүлэхээр ажиллаж байна. -”Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт”-ын хэрэгжилтэд хяналт тавих тухай Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2018 оны 01/16, 01/174, 1/131 албан тоотоор 3 удаагийн дараах чиглэл, зөвлөмж хүргүүлсэн байна. Үүнд: • Насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг олон нийтэд сурталчлах, жагсаалтын дагуу аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллага, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, хэлтэс, Боловсрол, соёл, урлагийн газар, төрийн бус 708

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents