ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.109. Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах 2012-2016 оны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах, хөтөлбөр хэрэгжсэний дараахь тогтолцоог судлан үзэх /Итали/ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах 2012-2016 оны үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээг хийлгэсэн. Хөтөлбөр нь “Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг устгах тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцийн үзэл санааг үндэслэл болгон  хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг хориглох, хязгаарлах, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүх салбарт эрчимжүүлэх замаар 2016 он гэхэд Монгол Улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн устгах зорилготой байсан бөгөөд хүүхдийн хөдөлмөрийг бүрэн устгах зорилгоо хангаж чадаагүй гэсэн дүгнэлт гаргасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилт нь хангалттай сайн байгаагүй нь хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй гэж дүгнэсэн. Үүнд: 1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа богино, хөтөлбөрийн зорилгыг бүрэн хэрэгжүүлэх буюу 2016 он гэхэд Монгол улсад хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг бүрэн устгах боломжгүй байсан. 2. ХХТХ-ийг устгах үндэсний хороо, хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг сайдын тушаалаар баталсан нь оролцогч талуудын оролцоог хангаж хороог идэвхтэй ажиллуулах, үйл ажиллагааны санхүүжилтыг улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэхэд хүндрэлтэй болсон. 3. Орон тооны бус хороогоор дамжуулан хөтөлбөрийн хэрэгжилтийн зохицуулах, үйл ажиллагааг нь уялдуулахад хүндрэлтэй байсан. 108.110. Хүүхдийн хөдөлмөртэй - Хүүхдийн хөдөлмөр, хүчирхийллийн асуудлаар тэмцэх ажлаа өргөжүүлэх, хүүхэд Хүүхэд хамгааллын судалгааг 2018 онд хийхээр хөдөлмөрийн хортой, аюултай төлөвлөж, судалгааны удирдах хороог төрийн болон нөхцөлд, түүний дотор бичил төрийн бус байгууллага, олон улсын байгууллагын уурхайд хөдөлмөр эрхлэхгүй байх төлөөлөлтэй байгуулаад байна. Судалгааг 2018 оны нөхцлийг хангах 09 дүгээр сард эхлүүлэн, ондоо багтаан дуусгахаар ажиллаж байна. 707

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents