ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.105. Гэр бүлийн хүрээнд учирдаг бүх төрлийн хүчирхийлэл, заналхийлэл, бэлгийн дарамт, мөлжлөг зэргийг оролцуулан гэр бүлийн хүчирхийллийг эрүүгийн хэрэгт тооцох хууль тогтоомж батлах, гэмт этгээдийг яллан шийтгэдэг, хохирогчид, тэр дундаа орон нутагт буй хохирогчид халамж авдаг болох нөхцлийг хангах /Парагвай/ 108.106. Эрүү шүүлтийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжид нийцүүлэн хүүхдийн бие махбодийн шийтгэлийг эрс хориглох /Чили/ 108.107. Гэр бүл дэх шийтгэлийг оролцуулан хүүхдийн бие махбодийн бүх шийтгэлийг эрс хориглох /Швед/ 108.108. Хүүхдийн хөдөлмөрөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийг мөлжлөгт автах, ялангуяа хөдөлмөрийн хортой нөхцөлд ажиллуулахаас хамгаалах үр нөлөө бүхий арга хэмжээг авах /Герман/ Хэрэгжилтийн явц 108.101, 108.84-өөс үзнэ үү. Нийгмийн орчинд хүүхдийн эсрэг бүх төрлийн хүчирхийллийг холбогдох хуулиудад бүрэн хориглосон. 108.106-г үзнэ үү. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/27 дугаар тушаалаар батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн удирдлагаар хангах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий Дэд зөвлөлийн бүрэлдэхүүнд Монголын хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэн Төрийн бус байгууллага, Монголын хүүхдийн эрхийн үндэсний төв Төрийн бус байгууллагын төлөөллийг оруулан ажил лаж байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор 4 төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт, сурталчилгааны ажилд санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх замаар хамтран ажиллаж байна. - Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “Өвөл, хаврын улирлын морины уралдааны тухай” 19 дүгээр тогтоолоор өвлийн улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах болон жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өдрөөс 5 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаанд 12 хүртэлх насны хүүхдээр морь унуулахыг хориглосон. 705

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents