ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Зөвлөмж
108.74. Эрүүдэн шүүх үйлдлийг
гэмт хэрэг хэмээн тодорхойлсон
өөрчлөлтийг Эрүүгийн хуульд
оруулах асуудлыг судлан үзэх
/Унгар/
108.75. Соёрхон батлаад удаагүй
байгаа Эрүүдэн шүүхийн эсрэг
конвенцийн нэмэлт протоколд
заасан шаардлагын дагуу
эрүүдэн шүүсэн болон зүй бусаар
харьцсан байж болзошгүй хэргийг
мөрдөн шалгах бие даасан
тогтолцоог байгуулах /Австри/
Хэрэгжилтийн явц
Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн
ерөнхий газартай хамтран байгуулсан “Санамж
бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Цагдаагийн
ерөнхий газрын даргын 2017 оны Б/58, 2018 оны
А/46 дугаар тушаалуудаар баталсан “Цагдаагийн
алба хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх
2017, 2018 оны сургалтын төлөвлөгөө”-ний дагуу
“Хүний эрхийн сургагч багш бэлтгэх” 1, 2 дугаар
ээлжийн сургалтыг зохион байгуулж, нийт 51 алба
хаагч хамрагдан, “Сургагч багш”-ийн гэрчилгээг
гардуулж, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018
оны “Сургагч багшаар ажиллуулах тухай” Б/354
дүгээр тушаалаар төв, орон нутгийн цагдаагийн
41 байгууллагын 49 сургагч багшийг томилон
ажиллуулж байна.
Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн
төвийн 2018 оны сургалтын нэгдсэн төлөвлөгөөний
дагуу зохион байгуулж давтан болон мэргэшүүлэх
нийт 15 удаагийн 30 цагийн сургалтад 152 алба
хаагч хамрагдсан байна.
Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд “эрүү шүүлт
тулгах” үйлдлийг гэмт хэрэгт тооцож эрүүгийн
хариуцлага хүлээлгэхээр, мөн хуулийн 10.1 дүгээр
зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүдэн шүүсний улмаас
хүний амь нас хохиросон бол 12-20 жил, эсхүл
бүх насаар хорих ял” оногдуулахаар, мөн хуулийн
11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүдэн шүүж
хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол
5-12 жил хорих ял” оногдуулахаар тус тус хэргийн
нөхцөл байдлын харгалзан хүндрүүлэхээр заасан.
108.73-ыг үзнэ үү.
694
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents