ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц 108.71. Хууль сахиулах албан хаагчид болон бусад төрийн албан хаагчдын сургалтын хөтөлбөр, мөн шүүгч, хуульч нарын байнгын сургалтын хөтөлбөрт эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх олон улсын зохицуулалтыг тусгах /Мексик/ НҮБ-ын Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх дэд хорооноос өгсөн зөвлөмжийн хүрээнд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр нийт хорих анги, байгууллагад ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт зохион байгуулж НҮБ-аас баталсан “Стамбулын протокол”-ыг танилцуулан, эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар харьцсан тохиолдолд эмч, эмнэлгийн мэргэжилтний хүлээх үүрэг, хариуцлагын талаар тодорхой ойлголт, мэдлэгийг өгсөн болно. Мөн Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг дахин гаргуулахгүй байх чиглэлээр Мөрдөн байцаах албаны сургалтын төлөвлөгөөнд тусгаж, төлөвлөгөөний дагуу Тусгай субьектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн алба хаагч нар эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх”, “Нотлох баримтыг хуурамчаар үйлдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр мөрдөгч нарт сургалт зохион байгуулж байна. Сургалтад давхардсан тоогоор 168 мөрдөгч хамрагдаад байна. Хууль сахиулах их сургуулийн www.leu.gov.mn цахим хуудасны “Зайн сургалт, файлын сан” хэсэгт Хууль сахиулахын их сургуулийн зайн сургалтын систем /MOODLE/” холбоосыг шинээр нээж, elearning.leu.edu. mn/ цахим хуудастай холбон эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц, түүний нэмэлт протоколын талаарх сургалт, сурталчилгааны материалыг тогтмол байршуулж байна. 692

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents