ЕСДҮГЭЭР БҮЛЭГ № Зөвлөмж 108.51. Гэр хороололд амьдарч буй хүмүүсийн эсрэг шууд болон шууд бусаар ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх үр нөлөөтэй арга хэмжээг авах /Швед/ 108.52. Гадаадын иргэдийг аливаа хэлбэрийн халдлагаас хамгаалах, гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэх хүчин чармайлтаа ахиулах /БНСУ/ Хэрэгжилтийн явц - Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд нийт 1510 нэгж талбарын газрыг чөлөөлөн 10158 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг эхлүүлсэн. Төслийн хүрээнд нийт 5197 айлын орон сууцыг тус тус ашиглалтад оруулж гэр хорооллын 1024 өрхийг шинэ орон сууцаар хангаад байна. Төслийн хүрээнд газар чөлөөлсөн боловч тохилог орон сууцаар хангагдаж чадаагүй иргэдийг түр оршин суух байраар хангах зорилт тавин ажиллаж байна. Тус зорилтын үр дүнд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 132 айлын орон сууц, 14 дүгээр хороонд 50 айлын орон сууцыг түр оршин суух байрны зориулалтаар ашиглахаар нийслэлийн өмчид шилжүүлэн иргэдийг амьдрах нөхцөлийг хангаж байна. Өнөөгийн байдлаар 76 нэгж талбарын иргэд түр оршин суух байранд амьдарч байгаа бол 376 нэгж талбарын иргэд түрээсийн байранд амьдарч байна. Цаашид түр оршин суух байрыг 500 болгон нэмэгдүүлэх зорилт тавиад байгаа бөгөөд 2018 онд дахин 132 айлын орон сууцыг ашиглалтад оруулан газар чөлөөлсөн иргэдийг түр оршин суух байраар хангахаар төлөвлөөд байна. ГХЯ-ны Консулын газар, Хууль зүйн туслалцаа үзүүлэх төв хамтран 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдөр “Гадаадын иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх зүйн орчин” сэдвээр хурал зохион байгуулж, англи, герман, хятад, солонгос, орос хэлээр гадаад иргэдэд үнэгүй зөвлөгөө өгөх төвийн үйл ажиллагааг танилцуулсан. Уг арга хэмжээнд Улаанбаатар дахь гадаадын 18 дипломат төлөөлөгчийн газрын консулууд болон ХЗДХЯ, ЦЕГ, ГИХГ-ын албаны хүмүүс оролцсон болно. Хууль зүйн туслалцааны төв нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ болон бусад хууль тогтоомжоор баталгаажсан иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах зорилгоор “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуулийн хүрээнд төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх, хууль 684

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents