ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
№
Зөвлөмж
108.51. Гэр хороололд амьдарч
буй хүмүүсийн эсрэг шууд
болон шууд бусаар ялгаварлан
гадуурхах явдалтай тэмцэх үр
нөлөөтэй арга хэмжээг авах
/Швед/
Хэрэгжилтийн явц
Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 26-ны
өдөр “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай”
хуулийг баталж, гэр хорооллыг хөгжүүлэх үйл
ажиллагаа болон гэр хорооллын газрыг дахин
төлөвлөн барилгажуулах төслийг хэрэгжүүлэх
хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн.
“Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл
хэрэгжүүлэх талбайг сонгох үлгэрчилсэн журам”ыг боловсруулж, Барилга, хот байгуулалтын сайдын
2016 оны 84 дүгээр тушаалаар батлан захиргааны
хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг Улсын нэгдсэн
бүртгэлийн 3644 тоотод, “Гурван талт гэрээний
үлгэрчилсэн загвар”-ыг боловсруулж, Барилга,
хот байгуулалтын сайдын 2016 оны 125 дугаар
тушаалаар батлан захиргааны хэм хэмжээ
тогтоосон шийдвэрийг Улсын нэгдсэн бүртгэлийн
3658 тоотод, “Ашиглалтын шаардлага хангахгүй
нийтийн зориулалттай орон сууцны барилгыг
буулган шинээр барих үйл ажиллагааны журам”-ыг
боловсруулж, Барилга, хот байгуулалтын сайдын
2016 оны 126 дугаар тушаалаар батлан захиргааны
хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг Улсын нэгдсэн
бүртгэлийн 3656 тоотод тус тус бүртгүүлсэн.
“Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн
барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын
төслийг боловсруулж, Барилга, хот байгуулалтын
сайдын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн
122 дугаар тушаалаар батлан захиргааны хэм
хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн
бүртгэлд бүртгүүлэхээр ажиллаж байгаа.
“Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах
үйл ажиллагааны журам”-ын төслийг боловсруулж,
аймгуудыг Газрын харилцаа, барилга, хот
байгуулалтын газар, мэргэжлийн болон төрийн бус
байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөллийн
байгууллагаас санал авах ажлыг зохион байгуулан
ажиллаж байна.
683
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents