ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж 108.48. Нийгэм, эдийн засгийн амьдрал дахь эмэгтэйчүүдийн идэвхитэй, бүрэн оролцоог цаашид дэмжих бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх /Сингапур/ Хэрэгжилтийн явц Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагад ажиллагчдын мэдээллийг хүйсийн ялгаатайгаар өргөжүүлэн баяжуулах, жендэрийн статистикийг бодлого, үйл ажиллагаандаа уялдуулан хэрэглэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор жендэрийн тоо бүртгэлийн тусгай цахим мэдээллийн санг Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах шалгуурт жендэрийн эрх тэгш байдлын үзүүлэлтийг тусгах; ажил олгогч, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран жендэрийн эрх тэгш байдлыг дэмжих хөшүүргийг тодорхойлж сурталчлах; жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үр дүнтэй ажилласан аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үйл ажиллагааг сурталчлах, туршлагыг түгээн дэлгэрүүлэн урамшуулах зэргээр аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтран ажиллах талаар тусгасан. Энэ хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуйн 2 аж ахуйн нэгжийг сонгон авч, компаний жендэрийн бодлого боловсруулах, түүн дээр үндэслэн удирдамж боловсруулах ажлыг эхлүүлсэн ба энэхүү ажлыг Азийн хөгжлийн банкны техник туслалцааны төслөөс санхүүжүүлж байна. Аж ахуйн нэгж, байгууллагаар хүйсийн тэнцвэрт байдлын талаарх тайлан гаргуулах, жендэрийн тэгш байдлын хороо байгуулах талаар зарим санаачилгыг гаргаж эхэлж байна. Тухайлбал, 2017 онд Эрдэнэс таван толгой ХК дэргэдээ Жендэрийн хороо байгуулж, улмаар Жендэрийн үндэсний хороо, түүний ажлын албанд хандаж сургалт зөвлөгөө авч, байгууллагын стратеги төлөвлөлтөд жендэрийн асуудлыг тусгах талаар хамтран ажилласан нь үр дүнтэй ажил боллоо. Энэ ажлын туршлагад үндэслэн цаашдаа аж ахуйн нэгж, байгууллагаас, ялангуяа, томоохон аж ахуйн нэгжид хүйсийн тэнцвэрт байдлын талаарх тайланг боловсруулах туршилтыг хийхээр төлөвлөж байна. 681

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents