ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ЭЭЛЖИТ НЭГДСЭН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ № Зөвлөмж Хэрэгжилтийн явц төдийгүй боловсрол, эрүүл мэнд, гэр бүл, хүчирхийлэл, эдийн засаг, уул уурхай, улс төр, хууль эрх зүйн салбар дахь жендэрийн олон талт байдлыг хөндсөн 50 гаруй оролцогчийн 100 орчим сурвалжлага, мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, асуудал хөндсөн цуврал нийтлэл, гэрэл зургийн бүтээл өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа. - Жендэрийн үндэсний хорооны www.gender.gov.mn цахим хуудсыг сүлжээнд байршуулж, ажиллуулж эхлээд байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, жендэрийн тэгш байдлын талаарх олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаарх мэдээ мэдээллийг тухай бүр цахим хуудаст байршуулан ажиллаж байна. - Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор видео танилцуулгыг монгол болон англи хэлээр, “Эмэгтэйчүүдийн алагчилах бүх хэлбэрийг устгах тухай” НҮБ-ын конвенцийн зөвлөмжийн танилцуулгыг монгол хэлээр бэлтгэсэн. Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлыг хуваарийн дагуу хийж гүйцэтгэнэ. - Салбар, орон нутгийн алсын хараа, бодлого, үйл ажиллагааг дэмжсэн жендэрийн бодлогыг боловсруулан батлах ажлын хүрээнд, “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ыг БСШУС-ын Сайдын 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А/130 тоот тушаалаар, “Барилга хот байгуулалтын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”ыг Барилга, хот байгуулалтын сайдын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 208 дугаар тушаалаар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт жендэрийн талаар баримтлах бодлогыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт жендэрийн талаар баримтлах бодлого”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-94 дүгээр тушаалаар, “Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын 679

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents