ЕСДҮГЭЭР БҮЛЭГ сарын 2-ны өдөр зохион байгуулсан бөгөөд энэ уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комисс оролцсон юм. Засгийн газрын зүгээс Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум болон Хүний эрхийн үндэсний комисстой хамтран бүсчилсэн хэлэлцүүлгийг баруун, зүүн, төв, говийн бүсийн 4 аймагт зохион байгуулсан болно. Эдгээр хэлэлцүүлэгт орон нутгийн төр, төрийн бус байгууллага, иргэдийн өлөөллүүд оролцсон бөгөөд Засгийн газар, Хүний эрхийн форум тус бүрээс зөвлөмжийн хэрэгжилтийн явцын мэдээллийг танилцуулж хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Түүнчлэн Засгийн газраас Хүний эрхийн төрийн бус байгууллагуудын форум, Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтран НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн дунд хугацааны тайлангийн хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг 2018-ны 5 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод зохион байгууллаа. UPR Зөвлөмжийн хэрэгжилтийн байдал № Зөвлөмж 108.2. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэхэд чиглэсэн шаардлагатай бүх арга хэмжээг авах /Намиби/ 108.3. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын нэмэлт II протоколд нийцүүлэн үндэсний хууль тогтоомжоос цаазаар авах ялыг аль болох хугацаанд халах /Португал/ 108.7. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн нэмэлт протоколд нийцүүлэн зохих чадамж, нөөц бололцоотой үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг байгуулах /Чех/ Хэрэгжилтийн явц Хэрэгжсэн. 2015 онд батлагдсан Эрүүгийн шинэчилсэн хуульд цаазаар авах ялыг ялын төрлөөс хасч хуульчилсан. Энэ хууль 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. 108.2-ыг үзнэ үү. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны А/66 дугаар тушаалаар ХЭҮК-ын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан. Энэ хуулийн төсөлд зохих чадамж, нөөц бололцоотой үндэсний урьдчилан сэргийлэх байгууллагыг тусгахаар ажиллаж байна. 658

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents