ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
№
Санал, зөвлөмжүүд
Зөвлөмж өгсөн
улс
158. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд, эмэгтэй хүүхдүүдийн эрхүүд, Тайланд
түүний дотор нөхөн үржихүй, хүчирхийллээс ангид байх, хөдөлмөр
эрхлэх, боловсрох болон шийдвэр гаргах түвшинд оролцох эрхүүдэд
онцгой ач холбогдол өгөх боломжийг судлан үзэх
159. Буцаахгүй байх зэрэг олон улсын хэм хэмжээгээр тогтоосон БНСУ
шаардлагад нийцүүлэн орогнол хүсэгчдэд шаардлагатай
хамгаалалтыг олгох, Дүрвэгсдийн конвенцийг соёрхон батлах
асуудлыг судлан үзэх
160. Орогнол хүсэгчид буцаахгүй байх зарчмын дагуух эрхээ болон бусад Уругвай
эрхээ эдлэх бололцоог нь хангах чиглэлээр Дүрвэгсдийн асуудал
эрхэлсэн Дээд комиссын газартай хамтран ажиллах
161. Миниматагийн конвенцийг соёрхон батлах асуудлыг судлан үзэж, Унгар
бичил уурхай эрхлэгчдийн эрхийг хамгаалах, тэдгээрийн үйл
ажиллагааг аль болох хурдан хугацаанд албан ёсны болгох үүднээс
бичил уурхайд үйлчилж буй Ашигт малтмалын тухай хуулийн 4
дүгээр зүйлийн 4.1.23 дахь заалтыг шинэчлэх
162. НҮБ-ын Бизнес болон хүний эрхийн асуудлаарх үндсэн зарчмыг Нидерланд
хэрэгжүүлэх үүднээс нүүдэлчин малчдын нөхцөл байдал, эрхээ
сэргээлгэх боломжийг сайжруулахад онцгой ач холбогдол өгсөн
Бизнес болон хүний эрхийн асуудлаарх Үйл ажиллагааны үндэсний
хөтөлбөр бий болгох
163. Олборлох үйлдвэрлэлийн салбарт аюулгүй байдлыг тогтоохдоо АНУ
хүний эрхийг хангах зорилгоор Аюулгүй байдал, хүний эрхийн
санаачилгын талаарх Сайн дурын зарчимд нэгдэх
164. Гар аргаар уурхай эрхэлж буй ажилчдын эрүүл мэндийг хамгаалах, Швейцар
байгаль орчныг хамгаалах зорилгоор тус салбар дахь мөнгөн усны
хэрэглээг зохицуулсан үндэсний хөтөлбөр баталж хэрэгжүүлэх
656
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents