ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
зан заншлаа өвлөх эрмэлзлэлийг хүндэтгэх
Халамжийн асуудлаар: Өнчин, тахир дутуу, эмгэг согогтой хүүхдийг төрийн ивээл
халамжид байлгаж, хүнд нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, бага насны өнчин
хүүхдийг үрчлүүлэх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох, ийм хүүхдийг асарч
хүмүүжүүлж байгаа гэр бүл, иргэдэд туслах, хүүхдийн төлөө үйл ажиллагаанд улс
үндэстний анхаарлыг төвлөрүүлэх, нийгмийн нөөц хүчийг татан оролцуулах, тэдний
хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих зэрэг болно.
“Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль”-ийг 1996 онд баталсан бөгөөд түүний
үндсэн зорилт нь
- Хүүхдүүд онцгойгоор асрамжлуулах эрхийг хэрэгжүүлэх,
- Гэр бүлийг хамгаалан, хүүхэд өсөж хөгжих таатай орчныг бүрдүүлэх
- Хүүхэд нийгэмд бие даан аж төрөх, өв тэгш, энэрэнгүй үзэл санаагаар хүмүүжих
- Хүүхдийг тусгайлан хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлэх
- Хүнд хэцүү нөхцөлд амьдардаг хүүхдүүдийг нийгмийн хамгаалалтад авах
- Хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулахад олон улсын хамтын ажиллагааг
бодитой хэрэгжүүлэх зэрэгт чиглэж байна.
Хүний эрхийн хэм хэмжээ, зарчмыг үндэслэн Тэгш эрхийн талаар: Үндсэн хуулийн
14 дүгээр зүйл болон Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлд Хүүхэд
бүрийн болон тэдний хууль ёсны асран хамгаалагчийн тэгш эрхтэйг заажээ. Конвенцийн
үндсэн зарчмын нэг Хүүхдийн хувийн эрх, эрх чөлөөг: үндэсний хууль тогтоомжид
өргөн цар хүрээтэй авч үзэн хүүхэд амьд мэнд, эрүүл саруул өсөж торних, төрмөгцөө
бүртгэгдэх, нэр авах, иргэний харьяалалтай болох боломжийн хэрээр өөрийн эцэг, эхийг
мэдэх, түүнчлэн тахир дутуу, оюуны хомсдолтой хүүхэд нэр төрөө хангахуйц нөхцөлд
зохих ёсоор төгс төгөлдөр аж төрөх зэрэг эрхийг эдгээр хууль тогтоомжоор бэхжүүлэв.
- Гэр бүлийн хуулийн 98 дугаар зүйлд хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн
дотор бүртгэх, мөн хуулийн 39 дүгээр зүйлд хүүхэд овог нэртэй байх тухай,
мөн Монгол Улсын харьяатын тухай хуулиар харьяат болох үндэслэл журмыг
хуульчилжээ.
- Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7.1-д хүүхдийн гэр бүл, эцэг,
эхээс нь хууль бусаар салгаж үл болно, мөн хуулийн 3-т хувийн байдлаа
хамгаалуулах, мөн хуулийн 5. 3-т хүүхэд эцэг, эхээсээ буюу бусад хэн нэгнээс
нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх гэрлэлтээ
цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах саналаа илэрхийлэх эрхтэйг,
мөн хуулийн 5-д хүүхэд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт
гадаадад цагаачлах, дүрвэх, байнга амьдрах, эх орондоо эргэн ирэх эрхтэй гэж
заасан байна.
- Үндсэн хуулийн 16,13-т заасныг үндэслэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай
хуулийн 1,13-т хүүхэд хувийн болон захидал харилцааны нууц, орон байрны
халдашгүй байдлыг хуулиар хамгаалуулах эрхтэй бөгөөд эдгээр заалтын
эрх зүйн баталгааны үндсийг Иргэний болон Эрүүгийн холбогдох хуулиар
зохицуулж байна.
61