ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Сургамж.
- Хүүхдийн хэрэгцээ, эрх ашиг аливаа хөгжлийн үйл ажиллагааны тэргүүлэх
чиглэл байх ёстойг өнгөрсөн жилүүдэд хуримтлуулсан туршлага, авсан сургамж
нотолж байна.
Тухайлбал
- Аливаа өөрчлөлтийг хийхдээ хүүхдийн эрх ашигт тулгуурлаж байх
- Бодлого нь нэг хэсэг буюу бүлэг хүүхдэд нөлөөлж байгаа хүчин зүйлийг
шийдвэрлэхэд чиглэгдэх
- Өргөн утгаар нь хүүхдийн эрхийг хангалттай хамгаалж, тэдний эрхийг зөрчих
явдалтай үр дүнтэй тэмцэх
- Хүүхдийн гэр бүлд ялангуяа эрсдэл бүхий амьдралтай айл өрхөд дэмжлэг
үзүүлэх явдлыг онцгой анхаарах
- Тогтвортой байдал, иргэдийн оролцоог дэмжсэн, үр дүн олох удирдлага,
зохицуулалтын арга хэрэгслийг сонгож ажиллах зэрэг сургамж байна.
II хэсэг
Конвенцийг хэрэгжүүлэхээр авсан ерөнхий арга хэмжээ
Конвенцид нэгдсэнээс хойш түүний үзэл санаанд нийцүүлэн үндэсний хууль
тогтоомжоо боловсронгуй болгохын зэрэгцээ “Төрөөс хүн амын талаар баримтлах
бодлого”-ын баримт бичигтээ хүүхдийг хамгаалах, хөгжүүлэх, тэдний эсэн мэнд өсөж
бойжих, сурч боловсрох, аж төрөх таатай нөхцөлийг бүрдүүлэх чиглэлийг тодорхойлсон
байна. Үүнд:
Эрүүл мэндийн чиглэлээр: хүүхдийг хөхөөр хооллох, өсөлт хөгжилтийг хянах, амин
дэмээр баялаг хоол тэжээлээр хангах, элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, 18
нас хүртэл нь эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төр хариуцах, хүүхдийг биемахбод,
оюун санааны хувьд эрүүл байлгах, хүүхдийн сэтгэл зүйд нийцэхүйц таатай орчинг
бүрдүүлэх
Боловсрол, соёлын чиглэлээр: Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын
стандартыг олон улсын жишиг, үндэсний уламжлалыг харгалзан тодорхойлж, түүнийг
хэрэгжүүлэх тогтолцоо, агуулга, арга технологийг боловсронгуй болгох, хүүхдийн
авьяасыг эрт хөгжүүлж, хөдөлмөрлөх дадал эзэмшүүлэх, оюуны хэрэгцээг хангахад
чиглэсэн соёл урлагийн бүтээлийг урамшуулан дэмжих
Эрх, оролцооны чиглэлээр: Хүүхдийг эцэг, эхийн хайр асрамжид эсэн мэнд өсгөх,
тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн үндсийг бүрдүүлж, хууль тогтоомжийн биелэлтэд
төр, олон нийтийн хяналтыг хүчтэй болгох, хүүхдэд учруулж болзошгүй аливаа дарлал,
мөлжлөг, доромжлол, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээ
авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, харилцан биеэ хүндэтгэхэд сургах, Хүүхдийн
олон нийтийн байгууллага, үүсгэл санаачилгын хөдөлгөөнийг дэмжин, хүүхдийн өөрийн
удирдлагыг хөгжүүлэх, үндэстний цөөнхийн хүүхэд эх хэлээрээ суралцах, харилцах, соёл,
60