ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ Манай улс хүүхдийн нийгмийн суурь үйлчилгээнд зориулан зарцуулах хөрөнгийн хэмжээг жилээс жилд нэмэгдүүлэх чиглэлийг баримталж ирлээ. Хүүхэд, залуусын боловсролын төлөө улсын төсвийн жилийн орлогын 20-иос доошгүй хувийг зарцуулж байхаар хуульчилсан явдал маш том ололт болсон юм. Сүүлийн 6 жилийн байдлаар улсын төсвийн зарлагын 44.4-52.3 хувьтай буюу ДНБ-ний 11.3-21.5 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг нийгмийн суурь үйлчилгээний тухайлбал боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, соёл, амралтын арга хэмжээний зардалд зарцуулсан байна. Хүүхдийн эрхийг хамгаалах үйл ажиллагаанд нөөц хүчийг гурван чиглэлээр дайчлан зохион байгуулж байна. Нэг. Улсын төвлөрсөн ба орон нутгийн төсвийн эх үүсвэрээс: Хүүхдийн эрүүл мэндийн чиглэлээр - Арван найман нас хүртэлх хүүхдийн эрүүл мэндийн даатгалын хураамж - Хүүхэд, жирэмсэн эхчүүдэд үнэ төлбөргүй эмнэлгийн тусламж үзүүлэх - Хүүхдийн дархлаажуулалтын вакцины зарим хэсгийн зардал - Хүүхэд, өсвөр үеийг элдэв халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх - Хүүхдийн хоол тэжээлийн дутагдлыг нөхөх - Хүүхдийн эмнэлгийн үйлчилгээ Хүүхдийн боловсролын чиглэлээр - Сургуулийн өмнөх боловсрол олгох - Хүүхдэд бага, суурь, бүрэн дунд боловсрол олгох - Хүүхдэд боловсрол нөхөн олгох - Хүүхдийн дотуур байрын хангамж, үйлчилгээ - ЕБС-ийн хүүхдийн сурах бичиг зохиох, хэвлэх, түгээх - Хүүхдэд мэргэжлийн баримжаа, анхан ба дунд шатны боловсрол олгох - Албан бус боловсрол олгох - Эмзэг бүлгийн олон хүүхэдтэй өрхийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл олгох Хүүхдийн хамгааллын чиглэлээр - Бүтэн өнчин хүүхдийг байнга асрамжлах үйлчилгээ - Нялхсын асаргаа, сувилгаа - Хүүхэд асарсны тэтгэмж - Олон хүүхэдтэйн тэтгэмж - Нярай хүүхдийн арчилгааны тэтгэмж - Ихэр хүүхдийн тэтгэмж - Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн өсгөсний тэтгэмж - Гурав ба түүнээс дээш ихэр хүүхдийн асрамжийн үйлчилгээ - Тахир дутуу хүүхдийн нэмэгдэл үйлчилгээ 57

Select target paragraph3