ЗУРГАДУГААР БҮЛЭГ Монгол орны өнгөрсөн 10 жилийг эдийн засгийн талаас дүгнэхэд шилжилтийн үеийн уналт, сэргэлт хосолсон он жилүүд байв. Манай орны макро эдийн засгийн үзүүлэлтүүд 1995 оноос тодорхой хэмжээгээр сайжирсан хэдий ч 1990 оноос өмнөх түвшинд хүрч чадаагүй байна. Сүүлийн 3 жилийн дараалсан ган, зудын байдал мал аж ахуйн үйлдвэрлэлд томоохон хохирол учруулсан байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн уналтаас улбаатай ДНБ-ний өсөлт 2000 онд дөнгөж 1,1 хувьтай гарсан юм. Монгол Улсын макро эдийн засгийн 1996-2000 оны зарим үндсэн үзүүлэлтүүд дараах байдалтай байна. Үүнд: Макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд (ДНБ 1995 оны жишсэн үнээр) 1996 1997 1998 1999 2000 ДНБ-ний өсөлт (хувиар) 2.4 4 3.5 3.2 1.1 Аж үйлдвэрийн салбарын өсөлт (хувиар) -3.6 -3.3 4.2 1.1 2.4 ХАА-н салбарын өсөлт (хувиар) 4.4 4.3 6.4 4.2 -14.3 Инфляцийн түвшин (хувиар) 44.6 20.5 6 10 8.1 Гадаад худалдааны тэнцэл (сая.төг) -26.6 -16.8 -158.1 -154.5 -148.4 Төгрөгийн ханш (жилийн эцэст 1 ам.доллар) 693.5 813.2 902 1072 1097 Ажилгүйдлийн түвшин (бүртгэлтэй ажилгүйчүүдээр хувь) 6.7 7.7 5.9 4.7 4.6 ДНБ-д хөрөнгө оруулалтын эзлэх хувь 20.6 21.6 25.4 27.9 26.5 ДНБ-д төсвийн орлогын эзлэх хувь 25.2 26.7 29.4 28.8 33.5 ДНБ-д төсвийн зарлагын эзлэх хувь 32.7 34.5 41.9 39.4 39.5 Улс орны эдийн засаг, санхүүгийн байдал өнгөрсөн жилүүдэд хүнд байсан хэдий ч Монгол Улсын төр засаг хүүхдийн сайн сайхны төлөө чамгүй чармайлт тавьж, багагүй амжилт олсон он жилүүд байлаа. Монгол Улс НҮБ-ын гишүүн болсон үеэс хойшхи хугацаанд хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой 20 гаруй конвенцид нэгдэн орсны нэг нь НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц юм. Энэхүү конвенцид манай улс 1990 онд нэгдэн орсноос хойш түүнийг хүүхдийн эрх, ашиг сонирхол, эрэлт хэрэгцээг хангахад баримтлах шинэ үзэл санаа, шинэ хэм хэмжээ гэж үзэж хэрэгжүүлэхийг эрмэлзэж байна. Хүний эрхийг хамгаалах алхмын нэг нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль” баталсан явдал юм. Хуулийн дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссыг УИХ-аас байгуулж 2001 оноос ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар хүүхдийн сайн сайхны төлөө үндэсний дотоод нөөц бололцоог дайчлах замаар 20\20-ын санаачлагыг хэрэгжүүлэх бодлого барьж байна. Эдүгээ манай оронд хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, боловсрол олгох, авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн 20 шахам төрөлжсөн хөтөлбөрийн хүрээнд олон тооны төслийг хэрэгжүүлж байна. 56

Select target paragraph3