НАЙМДУГААР БҮЛЭГ
багаар ажиллах чадвар зэрэг чиглэлээр сургалтыг явуулдаг.
120. Мөн Цагдаагийн албан хаагчид болон Гадаад иргэн харьяатын газрын албан
хаагчдад хүний эрх, шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх сургалтуудыг тогтмол
зохион байгуулж байна.
24 болон 25 дугаар зүйл
121. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар бүлэгт гэрч
хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах шүүхийн шийдвэр гаргах үндэслэл, шүүхийн
шийдвэр гаргах тухай, мөн хуулийн 35 дугаар бүлэгт шүүх хуралдааны турш гэрч,
хохирогчийг хамгаалах тухай заасан.
122. Гэрч, хохирогчийг хамгаалах арга хэмжээ авах зорилго нь тэднийг айлган
сүрдүүлэх, дарамтлах, эрүү шүүлт тулгахаас урьдчилан сэргийлж байгаа болно.
123. Дээрх хуулийн 8.3 дугаар зүйлд хохирогчийн аюулгүй байдлыг хангах
зорилгоор хүсэлтийнх нь дагуу ялтныг хорих ялаас хугацааны өмнө суллах асуудлыг
шийдвэрлэх хуралдаан, яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авсан, өөрчилсөн,
хүчингүй болгосон, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, хаасан, мөрдөн байцаалтыг
түдгэлзүүлсэн, сэргээсэн, хэргийг прокурорт шилжүүлсэн талаар прокурор, мөрдөгч нь
хохирогчид мэдээлэл өгөхөөр тусгасан.
124. Түүнчлэн Монгол Улс нь Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 онд
баталсан бөгөөд энэ хуулиар гэмт хэрэг хянан шийдвэрлэх явцад гэрч, хохирогчийн
амь нас, эрүүл мэндийг хамгаалах, тэднийг мэдээллээр хангах, дэмжлэг, туслалцаа
үзүүлэх эрх зүйн үндсийг тогтоосон. Уг хуулиар гэрч хохирогчид аюулгүй байдлын
хамгаалалтын арга хэмжээ болон сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээ гэсэн хоёр
төрлийн хамгаалалтын арга хэмжээ авдаг. Хамгаалалтад байгаа гэрч хохирогч нь хууль
зүйн туслалцаа, сэтгэл зүйн туслалцаа болон эрүүл мэндийн туслалцаа үзүүлж байна.
125. Шаардлагатай тохиолдолд гэрч, хохирогчийн хамаарал бүхий этгээд тухайлбал
тэдгээрийн нөхөр /эхнэр/, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, төрсөн, дагавар
болон үрчилж авсан хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, ач хүү, ач охин, зээ хүү, зээ охиныг
хамгаалалтад авах боломжтой /5.2 дугаар зүйл/.
126. Шүүх, прокурор, мөрдөн шалгах эрх бүхий байгууллага болон шүүхийн шийдвэр
гүйцэтгэх байгууллага нь гэрч, хохирогчтой харьцах, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг
хамгаалах чиглэлээр шүүгч, прокурор, мөрдөгчийг чадвар сайжруулах сургалтад
хамруулж, хохирогч, гэрчтэй харьцахад баримтлах журам боловсруулж, мөрдүүлж байна
/25.4 дүгээр зүйл/.
558
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents