ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг өөрийг нь оролцуулахаар, яллагдагчийн өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй бол томилогдсон өмгөөлөгч оролцуулахаар мөн хуульд заасан /ЭХХШТХуулийн 14.13 дугаар зүйл/. 117. Шүүхээс гаргасан яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох шийдвэрийг даруй биелүүлнэ. Энэ тохиолдолд шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч заавал оролцох тул цагдан хоригдсон хүн суллагдана гэдэг мэдээлэл авсан байх учраас найдвартай нягтлан шалгах боломжтой болно. 118. Баривчлагдсан сэжигтний хувьд: - Баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга мөрдөгч, прокурор, шүүгчид мэдэгдэж, түүнийг суллана. - Сэжигтнийг суллахдаа түүнийг ямар үндэслэлээр, хэзээ, хаана, хэний шийдвэрээр баривчилсан, хэзээ, хэний шийдвэрээр сулласан тухай магадлагаа олгоно. - Баривчлагдсан өсвөр насны сэжигтнийг суллахдаа түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчийн аль нэгэнд хүлээлгэн өгнө. - Мөрдөгч сэжигтнийг сулласан тухай тэмдэглэл, баривчлах ажиллагаатай холбоотой материалыг 24 цагийн дотор прокурорт хүргүүлнэ /ЭХХШТХуулийн 31.12 дугаар зүйл/. - Баривчилсан сэжигтнийг суллах, энэ тухай холбогдох албан тушаалтанд мэдээлэх, тэмдэглэл үйлдэх, хүүхдийг бол хүлээлгэн өгөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заасан тул баривчилсан хүнийг үнэхээр сулласан гэж найдвартай нягтлан шалгах боломж бүхий байдлаар суллах явдлыг хангасан зохицуулалттай гэж үзэж болно. 22 болон 23 дугаар зүйл 119. Нээлттэй, хаалттай хорих анги, сургалт-хүмүүжлийн тусгай байгууллага, цагдан хорих төв, байр, нэгдсэн болон төрөлжсөн мэргэшлийн хорих эмнэлэг, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд ажиллаж байгаа алба хаагчдад зориулсан сургалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/274 дүгээр тушаалаар батлагдсан “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад албаны сургалт зохион байгуулах журам”-аар зохицуулан ажилладаг. Сургалтын хөтөлбөр 2 төрлөөс бүрдэх бөгөөд үндсэн сургалтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж буй алба хаагчийн хувьд зайлшгүй мэдвэл зохих хууль тогтоомж, хүний эрх, байгууллагын ёс зүй, цэргийн хэргийн мэдлэг, албаны бэлэн байдлыг хангах чиглэлийн сургалтыг, чиглүүлэх сургалтаар алба хаагчийн ерөнхий мэдлэг, харилцаа, зан байдал, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэгдсэн хувь хүний хөгжил, 557

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents