НАЙМДУГААР БҮЛЭГ
- хорих байрны дотоод журамд заасны дагуу захидал, цахилгаанаар харилцах,
бичгийн хэрэгсэл ашиглах;
- хорих байрны дотоод журам зөрчихгүйгээр шашны зан үйл үйлдэх;
- хорих байрны дотоод журамд заасан хугацаагаар салхинд гарах;
- боловсрол, мэдлэгээ дээшлүүлэх, шаардлагатай сурах бичиг, ном ашиглах;
- эргэлт авах;
- иргэний эрх зүйн хэлцэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан оролцох;
- өөрт холбогдох асуудлаар болон хорих байрны нөхцөл, журам, үйл
ажиллагааны талаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол,
хүсэлт гаргах.
111. Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны буюу
түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон
бусад хүмүүстэй уулзуулж болно. Хоригдсон гадаад улсын иргэн нь эрх бүхий албан
тушаалтны зөвшөөрлөөр хорих байрны захиргаагаар дамжуулан өөрийн улсын дипломат
төлөөлөгчийн болон консулын газрын ажилтантай уулзаж болно.
21 дүгээр зүйл
112. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд баривчлагдсан, цагдан
хоригдсон, хоригдсон этгээдийг суллах тухай зохицуулалтыг хэрэг хянан шийдвэрлэх
ажиллагааны үе шат бүрт тусгасан. Тухайлбал, тус хуулийн 31.5 дугаар зүйлд сэжигтнийг
хуульд заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүй баривчлахдаа хууль бусаар баривчилсан бол
прокурор даруй суллахаар, мөн ийнхүү баривчилснаас хойш 48 цаг дуусч, сэжиглэгдэж
байгаа хүнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах прокурорын шийдвэр, цагдан хорих
шүүхийн шийдвэр ирээгүй бол баривчлах байрны дарга нь мөрдөгч, прокурор, шүүгчид
мэдэгдэж, түүнийг суллах зохицуулалтыг тусгасан.
113. Түүнчлэн эрх чөлөө нь хязгаарлагдсан этгээд суллагдсан гэдгийг
баталгаажуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд сулласан
тухай магадлагаа олгохоор, өсвөр насны сэжигтнийг суллахдаа түүний эцэг, эх, асран
хамгаалагч, харгалзан дэмжигч, хууль ёсны төлөөлөгчийн аль нэгэнд хүлээлгэн өгөхөөр
тус тус зохицуулсан.
114. Үүнээс гадна дээрх хуульд цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг цагаатгасан,
ял эдлэхээс чөлөөлсөн, ял оногдуулахгүйгээр тэнссэн, эсхүл түүнд хорихоос өөр төрлийн
ял оногдуулсан, хэргийг хэрэгсэхгүй болгосон бол цагдан хоригдож байгаа шүүгдэгчийг
шууд суллахаар зохицуулсан.
115. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд хүний халдашгүй
байх эрхийг хангах зарчим багтдаг. Энэ тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 1.8 дугаар зүйлд заасан бөгөөд хуульд зааснаас бусад тохиолдолд шүүхийн
зөвшөөрөлгүй, эсхүл шүүхийн шийдвэрт зааснаас илүү хугацаагаар баривчлагдсан,
цагдан хоригдож байгаа хүнийг прокурор даруй суллахаар заасан байдаг.
116. Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх,
хүчингүй болгох асуудлыг шүүх хэлэлцүүлэг хийж шийдвэрлэх ба шүүхийн хэлэлцүүлэгт
556
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents