ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ
106. Шүүх яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах
шийдвэр гаргасан тохиолдолд цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн
дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд
хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат
төлөөлөгчийн газарт, тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газар байхгүй бол гадаад
харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэхээр заасан /
ЭХХШТХуулийн 14.13 дугаар зүйл/.
107. Баривчлагдсан сэжигтэн түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн
хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцаж, хуулбарлаж авах, баривчилсан
үндэслэлийн талаар мөрдөгчөөр тайлбарлуулах эрхтэй.
108. Конвенцийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг саадгүй олж
авсан тохиолдолд эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний төрөл садан, тэдний төлөөлөгч
буюу өмгөөлөгч тухан хүний эрх чөлөөг хязгаарласан нь хууль ёсны эсэх асуудлыг шүүхэд
тавьж шийдүүлэх боломжтой болох юм. Энэ тохиолдолд шүүхэд хандах асуудал нээлттэй
ямар нэг хориг саад байхгүй болно.
109. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлд эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүн, хуулийн этгээд хуулиар хамгаалагдсан
эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзвэл уг эрхээ
сэргээлгэхээр шүүхэд хандах эрхтэй болох, мөн хуулийн 1.14 дүгээр зүйлд эрх, хууль
ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд
өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй
байхаар заасан.
110. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх
тухай хуулийн 17 дугаар зүйлд хоригдсон этгээдийн эдлэх эрхийг тодорхой зааж өгсөн.
Тухайлбал:
- өөрийн эрх, үүрэг, хорих байрны дотоод журам, өргөдөл, гомдол, хүсэлт гаргах
эрхийн талаар мэдээлэл, тайлбар авах;
- өөрийн хувийн аюулгүй байдлыг хангуулах;
- хорих байрны дарга болон хорих байрны үйл ажиллагаанд хяналт тавих эрх
бүхий албан тушаалтантай хорих байранд ажиллах үеэр нь хувиараа уулзах;
- өмгөөлөгчтэй уулзах, хууль зүйн туслалцаа авах;
- улсын нууцтай холбоотой болон гэмт үйлдэлд холбогдолтой урвуулан ашиглаж
болзошгүйгээс бусад, өөрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах баримт бичиг,
бичлэгийг биедээ хадгалах;
- ном, сонин, сэтгүүл, ариун цэврийн хэрэгсэл өрөөндөө байлгах;
- энэ хуулиар тогтоосон хэмжээний илчлэгтэй хоол, түүнчлэн унтах байр, дэвсгэр,
хучлагаар хангагдах;
- шөнийн цагт 8 цагаас багагүй хугацаагаар унтаж амрах;
- эмнэлгийн тусламжийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасан журмын
дагуу авах;
555
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents