НАЙМДУГААР БҮЛЭГ
тухай хуулийн 1.9 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд
оролцогчид эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлох,
сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа тэдэнтэй хүнлэг
бусаар харьцаж, нэр төр, алдар хүнд, бие махбод, сэтгэл санаанд хохирол учруулах арга
хэрэглэх”-ийг хориглосон.
20 дугаар зүйл
97. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлээр аливаа хүний халдашгүй,
чөлөөтэй байх, чөлөөтэй зорчих зэрэг үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, зөвхөн
хуульд зааснаас бусад тохиолдолд энэхүү эрх, эрх чөлөөнд халдахыг хатуу хориглосон.
98. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд сэжигтнийг баривчлах,
цагдан хорих, яллагдагчийг хорьж мөрдөх зэргээр эрх чөлөөг нь хязгаарлан нийгмээс
тусгаарлах тохиолдолд “зөвхөн шүүгчийн зөвшөөрөлтэй”-гээр хуульд заасан үндэслэл,
журамд нийцүүлэн хязгаарлаж болохоор тодорхой тусгасан.
99. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчмын нэг нь үндэслэл, журмаас гадуур хэнийг
ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд
нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн
хариуцлага хүлээлгэхийг хориглосон. /ЭХХШТХуулийн 1.8 дугаар зүйл/
100. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч /”оролцогч”-ийг тус
хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т зааснаар ойлгоно/ болж байгаа хүнийг баривчлах,
цагдан хорих, зорчих эрхийг нь хязгаарлах арга хэмжээг зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр
авах үндэслэл, журмыг тус хуульд тодорхой заасан.
101. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд конвенцийн 18 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан эрх чөлөө нь хязгаарлагдсан хүний төрөл садан, тэдний төлөөлөгч
буюу тэдний өмгөөлөгчид 18 дугаар зүйлд заасан мэдээллийг авах эрхийг хязгаарласан
зохицуулалт тусгагдаагүй.
102. Хуулийн хамгаалалтад байгаа бөгөөд эрх чөлөөг нь зөвхөн шүүхийн хяналтын
доор хязгаарлаж буй тохиолдолд дурдсан мэдээллийг авах эрхийг хязгаарласан хуулийн
зохицуулалт байхгүй тул конвенцийн 2 дугаар зүйлд тодорхойлсон үйлдэл болох, 17
дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчих асуудал байхгүй болно.
103. Конвенцийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн (а)-гаас (g) хүртэлх мэдээллийг
авах, уг мэдээллээр хангах, хариуцлага хүлээх байгууллага, албан тушаалтны талаарх
хуулийн заалт, үндэслэлийн тухай конвенцийн 17 дугаар зүйлээс харна уу.
104. Эрх чөлөөгөө хязгаарлуулсан хүний төрөл садан, тэдний төлөөлөгч буюу
өмгөөлөгчид нь тухайн хүний эрх чөлөөг хязгаарласан нь хууль ёсны эсэх асуудлыг
шүүхэд тавихаасаа өмнө 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдээллийг саадгүй
шуурхай олж авах боломжийг бүрдүүлсэн зохицуулалт хуульд тусгагдсан болно.
105. Тухайлбал, мөрдөгч сэжигтнийг баривчилснаас хойш 6 цагийн дотор тухайн
сэжигтнийг баривчилсан талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн,
эсхүл өмгөөлөгч, гадаад улсын иргэн бол тухайн улсын Дипломат төлөөлөгчийн газарт
мэдэгдэнэ /ЭХХШТХуулийн 31.6 дугаар зүйл/.
554
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents