ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ 2. хоригдсон этгээд, бусад хүмүүстэй уулзах; 3. хоригдсон этгээдийн хувийн хэрэг болон шаардлагатай бусад материалтай танилцах; 4. өргөдөл, санал, гомдол, хэрэг зөрчлийг хянах, шалган шийдвэрлэхээр заасан. 88. Ингэж баталгаажуулсан нь дээрх конвенцийн заалт, шаардлага бүрэн биелэгдэж байгаагийн тод илрэл юм. 89. Хорих байранд өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, халдваргүйжүүлэх ажлыг эрүүл мэндийг хамгаалах холбогдох хууль тогтоомжид заасны дагуу явуулна. Хорих байрны захиргаа нь хоригдсон этгээдийн эрүүл мэндийг хамгаалахуйц ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангах үүрэгтэй байдаг. 19 дүгээр зүйл 90. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн хувийн нууцаа хамгаалах, хамгаалуулах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулж, хуулиар хамгаалахаар заасан. 91. Ийнхүү Монгол Улсын Үндсэн хуульд хувь хүний нууцыг хуулиар хамгаалахаар заасны дагуу Хувь хүний нууцын тухай хуулийг 1995 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр баталсан. 92. Уг хуулийн 2 дугаар зүйлээр хувь хүний нууц гэдэгт “Монгол Улсын болон гадаадын иргэн, харъяалалгүй хүн Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн нууцалсан бөгөөд задруулбал тухайн хүний хууль ёсны ашиг сонирхол, нэр төр, алдар хүндэд илтэд хохирол учруулж болзошгүй мэдээ, баримт бичиг, биет зүйлийг ойлгох ба мөн хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хувь хүний нууцын төрөлд захидал харилцааны нууц, эрүүл мэндийн нууц, хөрөнгийн нууц, гэр бүлийн нууц болон хуулиар тогтоосон бусад нууц”-г ойлгохоор заасан. 93. Тодруулбал, дээр дурдсанчлан эрүүл мэндийн нууц нь хувь хүний нууцад хуульд заасны дагуу хамаарах ба уг эрүүл мэндийн нууцад тухайн хувь хүний бие эрхтний гажиг, нийтэд аюултай онцлог зарим халдварт өвчнөөс бусад өвчнөөр өвчилсөн тухай мэдээллийг хамруулж ойлгоно. 94. Харин Монгол Улсын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхол, иргэдийн эрүүл мэнд, хууль ёсны эрх ашигт хохирол учруулахгүйн үүднээс зайлшгүй шаардлагатай онцгой тохиолдолд төрийн холбогдох эрх бүхий байгууллага /албан тушаалтан/-ын шийдвэрээр хувь хүний эрүүл мэндийн болон бусад нууцыг хуульд заасан тодорхой хүрээнд ил болгож болох ба үүнээс бусад тохиолдолд ил болгохыг хориглодог. 95. Хувь хүний нууцын тухай хуульд “хуулиар тусгайлан эрх олгогдсон төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан зөвхөн хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу хувь хүний нууцтай танилцаж” болохоор заасны дагуу буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.11 дүгээр зүйлд заасны дагуу “Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууцыг хуулиар хамгаалах ба энэхүү эрхийг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу хязгаарлаж” болохоор зохицуулсан. 96. Түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх аливаа ажиллагааг эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байлгах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 553

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents