ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ гадаалах, харуул хамгаалалтын ажлын зохион байгуулалт, эрүүл ахуйн шаардлага, баривчлагдсан этгээдийн бие, эд зүйлд үзлэг хийх, тэдгээрийг хураан авах, хадгалах, хүлээлгэн өгөх, баривчлах байранд байсан хугацааны шууд зардлыг тооцох, захиргааны журмаар албадан хөдөлмөр хийлгэх ажлыг зохион байгуулах, баривчлагдсан этгээдэд чөлөө олгох, баривчлагдсан этгээдийг хөдөлмөрлүүлэх, баривчлах байрны үйл ажиллагаанд хяналт тавих гэх зэрэг асуудлыг тусгадаг. Хорих анги 75. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол /магадлал/-оор хорих ялаар шийтгүүлсэн этгээдийн хорих ялыг биечлэн эдлүүлдэг. 76. Хорих ял эдлэхээр хуваарилагдан ирсэн ялтныг гүйцэтгэх ажил, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга, төлөөлөгч, нийгмийн ажилтан, тоо бүртгэлийн ажилтан, эмч, ерөнхий жижүүр /ээлжийн дарга/-ийн бүрэлдэхүүнтэй комисс хүлээн авдаг. Ялтныг хүлээн авахдаа шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, эсхүл магадлал, иргэний цахим үнэмлэх, төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг иргэний баримт бичиг, хэрэв тийм бичиг баримт байхгүй бол иргэний бүртгэлийн байгууллагын албан ёсны зурагтай лавлагаа, эрүүл мэндийн даатгалын болон халамжийн дэвтэр, ялтныг тухайн хорих ангид хуваарилсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэдэг. Ялтан тухайн хорих ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь нэн даруй мэдэгдэж, хорих ангийн байршил, уулзалтын хуваарь, хориглох эд зүйлсийг танилцуулдаг. 77. Харин хорих ялаар шийтгүүлсэн өсвөр насны хоригдлын ялыг сургалтхүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлдэг. 18 дугаар зүйл 78. Манай улс эрх бүхий албан тушаалтнаас хуульд заасан үндэслэлээр гаргасан шийдвэрийн дагуу сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх нөхцөл, журмыг тодорхойлох, тэдгээртэй холбогдсон харилцааг бие даасан хууль буюу Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулиар зохицуулдаг. 79. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу эрх бүхий албан тушаалтнаас гаргасан захирамж, тогтоол нь баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх үндэслэл болно” гэж заасан. 80. Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Баривчлагдсан, цагдан хоригдсон этгээд нь энэ хуулиар хязгаарласнаас бусад Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ. Монгол Улсын нутаг дэвсгэрт баривчлагдсан, цагдан хоригдсон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын Үндсэн хууль, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэний адил эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ. 551

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents