ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
дэмжих иргэдийн урам зоригийн илрэл болсон юм.
УИХ-ын 2000 оны тогтоолоор баталсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт
“Төрийн бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх, ард түмэндээ үр нөлөөтэй шуурхай
үйлчилж, тэдний үндсэн хэрэгцээг хангах, шударга ёсыг хэвшүүлэх сайн засаглалыг
бүрдүүлэх” зорилтыг тодорхойлсон юм.
Монгол Улс засаг захиргааны хувьд 21 аймаг, нийслэлд хуваагдана. Улаанбаатар
хотод хүн амын 51 хувь нь аж төрдөг, 9 дүүрэгтэй юм. Аймгууд дунджаар 40-100 мян. хүн
амтай бөгөөд засаг захиргааны үндсэн нэгж сум, сум нь багт хуваагддаг. Одоо нийт 324
сум, 1590 баг ажиллаж байна. Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор 2373.5 мянган
хүн ам 541.1 мянган өрхөд тоологдсоноос 49,6 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна. Хүн
амын 35,8 хувийг 15 хүртэлх насны хүүхэд, 60.7 хувийг 15-64 насныхан, 3.5 хувийг 65 ба
түүнээс дээш насны хүн тус тус эзэлж байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 1969-1979
онд 2.9 хувь, 1979-1989 онд 2.5 хувь, байснаа 1989-2000 онд 1.4 хувь болсон байна.
Гэсэн хэдий ч нийт хүн амын 45 хувийг 0-18 насны хүүхэд эзэлж, Монгол Улс залуу хүн
амтай орны тоонд багтаж байна.
Бүх нийтэд бүрэн бус дунд боловсрол олгох, насанд хүрэгчдийг бичиг үсэгтэй болгох
зорилтыг хэрэгжүүлэх боловсролын нэгдсэн тогтолцоог бүрдүүлснээр хүн амын 97.8 хувь
(эрэгтэйчүүдийн 98 хувь, эмэгтэйчүүдийн 97.5 хувь) нь бичиг үсэгтэн болж, жил тутам
50000 хүүхэд суурь ба бүрэн дунд боловсрол эзэмшиж байна.
Хүн амын 2000 оны тооллогоор 15 ба түүнээс дээш насны хүн амын 51 хувь ажил
эрхэлж, ажил хайж байгаа ажилгүйчүүд ажиллах хүчний 17.5 хувийг эзэлж байна. Ажил
эрхлэлтийн түвшин 1995 онд 64.7 хувь байснаа 2000 онд 60,0 хувь болж буурсан байна.
Мал хувийн өмчид шилжсэн, мал экспортлох ажил багассан, цаг агаарын
тааламжтай нөхцөл зэргээс хамаарч малын тоо 1999 онд 1995 оныхоос даруй 39.2 хувиар
өссөн байсан юм. Гэвч өнгөрсөн 1999-2000 онд 15 аймгийн 158 сум зудад нэрвэгдсэнээс
З,5сая мал хорогдсон нь хөдөөгийн хүн амын амьжиргаанд хүнд цохилт болсон юм.
Малын тоо толгойн өсөлт 1995- 2000 онд дараах байдалтай байлаа. Үүнд:
Малын тоо
(мян. толгойгоор)
Малын төрөл
1995
1996
1997
1998
1999
2000
Тэмээ
367.5
357.9
355.4
356.5
355.6
322.9
Адуу
2648,4
2770,5
2893,2
3059,1
3163,5
2660,7
Үхэр
3317,1
3476,3
3612,8
3725,8
3824,7
3097,6
Хонь
13718,6
13560,6
14165,6
14694,2
15191,3
13876,4
Ямаа
8520,7
9134,8
10265,3
11061,9
11033,9
10269,8
Бүгд
28572,3
29300,1
31292,3
32897,5
33569,0
30227,4
Өсөлтийн хувь
6,6
2,5
6,8
5,1
2,0
-10,0
55