ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ
8 дугаар зүйл
37. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийг хөөн хэлэлцэх
хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр
болох хүртэл тоолно.
38. Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол
яллагдагчаар татаж болохгүй байхаар заасан. Үүнд:
a) “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд
хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг
хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт
хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;
b) энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жилээс дээш, хорих
ялын дээд хэмжээг арван таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт
хэрэг үйлдсэнээс хойш арван хоёр жил өнгөрсөн;
c) энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг арван хоёр жилээс дээш,
хорих ялын дээд хэмжээг хорин жил хүртэл тогтоосон ба бүх насаар хорих ял
оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэнээс хойш хорин жил өнгөрсөн.”
39. Харин Эрүүгийн хуульд “Үндэс, угсаа, арьсны өнгө, шашны тодорхой бүлгийг
устгах зорилгоор хүнийг алсан, эсхүл хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан,
эсхүл төрөлтийг хүчээр зогсоосон, эсхүл хүүхдийг бусад бүлэгт шилжүүлсэн, албадан
зайлуулсан, эсхүл амьдралын өөр нөхцөл бий болгох замаар тэднийг бүхэлд нь, эсхүл
хэсэгчлэн устаж үгүй болоход хүргэсэн, эсхүл хүчээр сураггүй алга болгосон” үйлдлийг
мөн адил эрүүгийн гэмт хэрэгт тооцож, Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энхтайвны
эсрэг гэмт хэрэг гэж үзсэн байна. Хүн төрөлхтөний аюулгүй байдал, энх тайвны эсрэг гэмт
хэрэгт хөөн хэлэлцэх хугацааг тоолохгүй байхаар хуульчилсан.
9 дүгээр зүйл
40. Монгол Улс нь өөрийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн
хуулиараа эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт
хамаарах хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газрын эзэмшил нутаг, усан,
агаарын орон зайд байгаа Монгол Улсын усан онгоц, агаарын хөлөгт гэмт хэрэг үйлдсэн
хүнд энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг. Харин Гадаад улсын дипломат дархан
эрх, эрх ямба эдэлж байгаа хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдвэл түүнд
энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг Монгол Улсын олон улсын гэрээний
дагуу шийдвэрлэдэг /Эрүүгийн хуулийн 1.5 дугаар зүйл/.
41. Монгол Улсын иргэнийг гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр гадаад
улсад шилжүүлэн өгөхгүй. Гэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн гадна гэмт хэрэг
үйлдсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг
Монгол Улсын олон улсын гэрээний дагуу гэмт хэрэгт шалгуулах, ял эдлүүлэхээр гадаад
улсад шилжүүлэн өгч болно. Хүсэлт гаргагч улсын хуульд зааснаар цаазаар авах ял
оногдуулах, эрүү шүүлт тулгах хангалттай үндэслэл байгаа тохиолдолд гадаадын иргэн,
харьяалалгүй хүнийг тухайн улсад гэмт хэрэгт мөрдөн шалгуулах, ял шийтгүүлэхээр
шилжүүлэн өгөхгүй гэсэн хуулийн зохицуулалттай /Эрүүгийн хуулийн 1.7 дугаар зүйл/.
545
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents