НАЙМДУГААР БҮЛЭГ
хуулийн 13.4 дүгээр зүйл/.
28. Мөн Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний
эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр
хуульчилсан /13.9 дүгээр зүйл/ юм.
7 дугаар зүйл
29. Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг хууль бусаар хорьсон
нь хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй бол нэг мянга
гурван зуун тавин нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох,
эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл
зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.
30. Мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгч
хүнийг хууль бусаар хорьсон, хууль бусаар нууж эрх чөлөөг нь хязгаарласан, эсхүл
хорьсон, эрх чөлөөг нь хязгаарласан талаархи мэдээллийг нууж, мэдээлэл өгөхөөс
татгалзаж эрх чөлөөг нь хязгаарласны улмаас бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхолд
нь хохирол, хор уршиг учруулсан нь энэ хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргийн
шинжгүй бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
31. Харин энэ гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж; хоёр, түүнээс олон
хүний эсрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
32. Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг; хохирогчийн эрүүл мэндэд
хүнд хохирол учруулж үйлдсэн, эсхүл хохирогч нас барсан бол таван жилээс арван хоёр
жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж хүндрүүлэх нөхцөлтэйгээр заасан.
33. Харин “Эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж
хүний эрх чөлөөнд халдсан, баривчилсан, саатуулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс
таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун
дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,
эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” /13.9
дүгээр зүйл/.
34. Мөн 13.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг өс хонзон, шунахай,
хувийн сэдэлттэйгээр үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар эрх хасаж
таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгох, нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах,
эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан нь
конвенцийн гэмт хэргийн онц ноцтой шинжийг харгалзан зохих шийтгэлийн оногдуулна
гэсэн заалтыг манай хуульд бүрэн тусгалаа олсон гэж үзэж байна.
35. Түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд Ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг
заасан бөгөөд мөн зүйлийн 1.5 дахь хэсэгт өөрийгөө илчилсэн, гэмт хэргийг илрүүлэх,
гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг олоход тусалсан бол шүүх эрүүгийн хариуцлага
хүлээлгэхдээ хөнгөрүүлж болохоор зохицуулалтыг тусгасан.
36. Төрлөөр устгах гэмт хэрэгт “Үндэс, угсаа, арьсны өнгө, шашны тодорхой бүлгийг
устгах зорилгоор ... эсхүл хүчээр сураггүй алга болгосон бол арван хоёр жилээс хорин
жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял” шийтгэхээр болсон /29.5 дугаар зүйл/.
544
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents