ХҮЧЭЭР АЛГА БОЛГОХООС БҮХ ХҮНИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ НҮБ-ЫН КОНВЕНЦ
шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд
заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон
байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.
8. Монгол Улс нь эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлын хүрээнд
Улсын Их Хурлаас Эрүүгийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль,
Прокурорын тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг тус тус шинэчлэн
баталсан бөгөөд эдгээр хуулиуд нь 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин
төгөлдөр мөрдөгдөж эхэллээ. Мөн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 онд
батлан мөрдөж байна.
9. Эрүүгийн шинэ хуульд анх удаагаа хүнийг хүчээр алга болгох үйлдлийг гэмт
хэрэгт тооцон хуульчилсан болно.
10. Монгол Улс нь ижил төрлийн олон улсын гэрээ, хэлэлцээр болох Иргэний
болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад 1974 онд, тус пактын нэмэлт 1 дүгээр
протоколд 1991 онд, 2 дугаар протоколд 2012 онд, Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр
хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг
конвенцид 2002 онд, тус конвенцийн нэмэлт протоколд 2015 онд, Олон улсын эрүүгийн
шүүхийн Ромын дүрэмд 2000 онд тус тус нэгдэн орсон болно.
Конвенцийн зүйл тус бүрт холбогдох мэдээлэл
1 дүгээр зүйл
11. Дээр дурдсаны дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь
хэсэгт “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур
мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг
хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь
доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр
бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ. Иргэний хувийн ба гэр бүл,
захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан.
12. Мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Онц болон
дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх
чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд
явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд
боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл
хөндөнө” гэж заасан.
13. Мөн Цагдаагийн ба цэргийн алба хаагч, төрийн албан хаагч онц байдлын үед
хүч, галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхдээ хууль зөрчсөн, бүрэн эрхээ хэтрүүлсэн,
түүнчлэн албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага
хүлээлгэх хуулийн зохицуулалттай /Онц байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйл/.
2 дугаар зүйл
14. Хүчээр алга болгох гэмт хэргийн үндсэн элемент болох төрийн албан хаагчаас
эрх чөлөөг хязгаарлах бусад хэлбэрүүд баривчлах, саатуулах, хулгайлах зэргийг
541
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents