ДОЛООДУГААР БҮЛЭГ
зүйлд ялгаварлан гадуурхах гэмт хэргийг хуульчилсан.
373. Лесбиан, гей, бисексуал, трансжендэр (цаашид “ЛГБТ”) хүмүүсийн эрхийг
хамгаалах НҮБ-ын “Free and equal campaign”-ыг Монгол Улсад албан ёсоор эхлүүлэх,
ЛГБТ хүмүүсийн эрхийг хүндэтгэх, хамгаалах асуудлаар олон нийтийн дунд мэдээлэл,
ухуулга сурталчилгаа хийж, шүүх, прокурорын байгууллагын ажилтнуудад сургалт
зохион байгуулах ажлыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг
хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх UPR Trust Fund-ын төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр
болсон.
374. ЛГБТ иргэд ямар ч тохиолдолд өөрийгөө аль болохоор нууцалдаг учир гомдол
мэдээлэл нь цагдаагийн байгууллагад анх бүртгэгдэхдээ ЛГБТ хүмүүсийн бэлгийн болон
хүйсийн баримжаанаас шалтгаалсан гэж бүртгэгдээгүй агсам тавьсан, зодолдсон гэх
дуудлага мэдээллээр бүртгэгдэн шалгагдсан байна. Тайлангийн хугацаанд Цагдаагийн
байгууллагад хандсан 6 тохиолдлоос эрүүгийн хэрэг үүсгэсэн 3, эрүүгийн хэрэг үүсгэхээс
татгалзсан 3 гомдол байна.
375. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн богино хугацааны сургалтуудад бэлгийн
чиг баримжаа хүйсийн баримжааны илэрхийлэл, ялгаварлан гадуурхалт, гутаан
доромжлохын эсрэг агуулга оруулсан.
24-2.Эдгээр хүмүүс болон хамгаалалт шаардлагатай байгаа нийгмийн эмзэг
бүлгийнхэн тэр дундаа ДОХ-той хүмүүст зориулсан хамгаалалт хангалттай эсэхийг
нягтлах, бие махбодийн төдийгүй хүнлэг бус аливаа хүчирхийллээс хамгаалах цогц
эрх зүйн орчин бий болгох талаар авсан арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү.
376. ХДХВ, ДОХ-той хүнд болон түүний эхнэр, нөхөр, гэрлэлтээ бүртгүүлээгүй
боловч хамтын амьдралтай байгаа хүн, эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч, харгалзан
дэмжигчид зөвлөгөө өгөх, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журмыг Эрүүл
мэндийн сайдын 2017 оны 305 дугаар тушаалаар батласан.
377. Эрүүл мэндийн сайдын 2009 оны 241 дүгээр тушаалаар халдварт өвчтэй
жирэмсэн эмэгтэй амаржих тасагт үйлчлүүлэх өвчний заалтын 6 дахь заалтад ХДХВ/
ДОХ-той жирэмсэн эхийг харьяалал харгалзахгүй Халдварт өвчин судлалын үндэсний
төвд төрүүлэхээр заасан байсныг Эрүүл мэндийн сайдын 2017 оны 305 дугаар тушаалаар
“БЗДХ, ХДХВ, ДОХ-ын тусламж үйлчилгээ үзүүлэх журам”-д өөрчлөн зохицуулж
мэргэжлийн тусламж үйлчилгээг харьяаллын дагуу үзүүлэхээр болсон.
378. БЗДХ, ХДХВ-ын тусламж үйлчилгээ үзүүлэх журамд аймаг, нийслэлийн Эрүүл
мэндийн газар, Нийгмийн эрүүл мэндийн төв нь эрсдэлт бүлгийн хүн амд чиглэсэн үйл
ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын тасралтгүй үйл ажиллагааг хангахад
дэмжлэг үзүүлж ажиллана гэж заасан.
379. ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ үйлчилгээний төв нь аймгийн эрүүл
мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, дүүргийн эрүүл мэндийн төв, тусгай эмнэлэг, тусгай
мэргэжлийн төв, төрөлжсөн мэргэшлийн төв, сумын эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн
болон төрийн бус байгууллагын бүрэлдэхүүнд багтаж үйл ажиллагаа явуулах ба тухайн
эрүүл мэндийн байгууллагын удирдлага нь зөвлөгчийг томилж, төсөв орон тоондоо
530
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents