ХҮҮХДИЙН ЭРХИЙН ТУХАЙ КОНВЕНЦ 233. Шинээр бий болж буй нөхцөл байдлын үр дүнд, үндэсний болон уламжлалт үнэт зүйлс дээр тулгуурлан хүүхдэд чиглэсэн цоо шинэ хандлага, бодлогыг боловсруулах шаардлагатай байна. Түүнчлэн асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэхийн зэрэгцээ улс орны ирээдүй болсон үр хүүхдүүд, тэдгээрийн хөгжлийг хангах, эрхийг хамгаалах асуудалд Засгийн газрын анхаарлыг хандуулах зайлшгүй шаардлага бий болоод байна. 234. Үүнтэй холбоотойгоор Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд Улсын Их Хуралд өргөн барих гэж байна. Парламент энэ оны хаврын чуулганаараа хуулийн төслийг авч хэлэлцэнэ. Энэ хуулиар хүүхдийн эрхийг зөрчсөн, тэдгээрийн эрх ашгийг хөндсөн тохиолдолд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тодорхойлж хуульчилна. Түүнчлэн хуулиар засаг төр, аж ахуйн нэгж, төр, төрийн бус байгууллагууд, гэр бүлийн үүрэг хариуцлагыг тодорхойлж, хүүхдийн хөгжлийг хангах шинэ орчинг бүрдүүлнэ гэж үзэж байна. 235. Засгийн газар Хүүхдийг хөгжүүлэх талаар 2000 он хүртэл баримтлах үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд түүнийг хэрэгжүүлэх ажил хийгдэж байна. Хөтөлбөр ирээдүйн 10 жилд хүүхэд, эмэгтэйчүүдийн ашиг сонирхлыг дээд зэргээр хангах талаар дэвшүүлсэн зорилгыг хангахад чиглэсэн үйл ажиллагаа, арга замыг тодорхойлсон. Хөтөлбөрийн эцсийн зорилго бол хүүхдийн эрхийг хангах явдал юм. Манай улсын Засгийн газар үүнийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. 236. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө: 1. Улс төрийн хүсэл зориг, оролцоог идэвхжүүлэх. Дээд түвшний удирдлагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэн, дэмжих. Удирдагчид хүүхдийн эрх ашгийн төлөө ажиллах нь зөв бодлого бөгөөд энэ нь эдийн засагт ашигтай гэдгийг сайтар ухамсарладаг. 2. Нийгэм, эдийн засгийн болон үндэсний хөгжлийн бодлоготой нягт уялдуулан Хүүхдийн эрхийн тухай конвенц болон Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх; 3. Үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн үл төвлөрлийг дэмжих; 4. Нийгмийн эх үүсвэр болон олон нийтийн оролцоог дайчлан ашиглах; 5. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах болон мэдээллийн тогтолцоог бэхжүүлэх; 6. Хөтөлбөрийн амжилттай хэрэгжилтийг хангах үүднээс хоёр болон олон талын хамтын ажиллагааг хөгжүүлэх; 7. Дотоодын эх үүсвэрийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг судлах, гадаад болон дотоод санхүүгийн эх үүсвэрийн зардлыг нөхөн сэргээх талаар судлах. Эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх; 8. Хүүхдийн эрхийг сурталчлах, хамгаалахад хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх. Холбогдох материал, гарын авлагыг боловсруулж гаргах; 237. Эмэгтэйчүүд, залуучууд, болон бусад олон нийтийн байгууллагууд конвенц болон үйл ажиллагааны үндэсний хөтөлбөрийн заалтуудыг хэрэгжүүлэх ажилд оролцоно. Хүүхдийн эрхийн үндэсний төв гол үүргийг хэрэгжүүлнэ. Орон нутгийн засаг захиргаа, олон нийтийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн дэмжлэг дээр үндэслэн хүнд нөхцөл дэх хүүхдүүдэд бүх талын дэмжлэг үзүүлнэ. 53

Select target paragraph3