ДОЛООДУГААР БҮЛЭГ ажиллуулж байна. 359. Хүүхдийн эрхийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах үүднээс хүүхдийн эрхийг хөндсөн зөрчлийг шалган шийдвэрлэх чиг үүрэг бүхий албан хаагчдыг мэргэшүүлж, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх олгон, ажиллуулж байна. 2017 онд 26 зөрчил, 2018 онд 299 зөрчил, 2019 оны байдлаар зөрчлийн 72 дуудлага, мэдээлэл хүлээн авч, 36 иргэнд зөрчлийн хэрэг үүсгэн, холбогдох торгууль шийтгэврийг оногдуулсан байна. 360. Гэмт хэргийн талаарх статистик мэдээллээр 2018, 2019 онуудад гэмт хэргийн улмаас нас барсан 10 хүн тутмын 1 нь 18 хүртэлх насны хүүхэд байна. 23(b)-Бие махбодийн шийтгэлийн хор уршгийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхийн тулд олон нийтийн болон мэргэжлийн хүмүүст зориулсан аливаа кампанит ажил хийгдсэн эсэх, мөн боловсрол олгохдоо эерэг хандлагатай, хүчирхийллийн бус арга хэрэглэхийг дэмжих, хүүхдэд анхаарал тавих, хүүхдийг анхаарлын төвд байлгахыг дэмжих 361. Хүүхдийн бие махбодид бүх хэлбэрээр гэмтэл учруулж шийтгэхийг хориглохыг үр дүнтэйгээр хэрэгжүүлэх үүднээс хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг боловсруулсан. Тус төслийн санхүүжилтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны А/116 дугаар тушаалаар шийдвэрлэсэн. “Хүүхэд хамгаалагч” ахмадуудтай гэрээ байгуулж, улсын хэмжээнд 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн, нийт 194 ахмад ажилтныг урамшуулалтайгаар ажиллуулж байна. 362. Цахим орчин дахь зохистой хэрэглээг бий болгох, хүүхдийг цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг, түүний дотор хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “UNFRIEND” тусгай арга хэмжээг 2018 онд зохион байгуулсан. Уг ажлын хүрээнд урьдчилан сэргийлэх агуулга бүхий 55 постер, 15 видео сурталчилгаа болон нэвтрүүлэг, мөн 1 дуу бүтээж, нийт 31 телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр түгээсэн нь давхардсан тоогоор 6101000 хүнд хүрсэн байна. 363. Тусгай арга хэмжээний үеэр олон нийтийн сүлжээн дэх садар самуун сурталчилсан болон хууль бус агуулга бүхий контент агуулсан групп, пэйж хуудаснуудын мэдээллийг хүлээн авах “Хар жагсаалт” группыг үүсгэн 19,300 гишүүнийг элсүүлэн ажилласны зэрэгцээ хууль бус үйл ажиллагаа явуулсан 32 нийгмийн сүлжээний хуудас, группыг илрүүлж, Фэйсбүүк компанид мэдэгдэн устгуулах арга хэмжээ авсан. 364. Хүүхэд, залуусыг цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох, төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор “ЗӨВИЙГ ТҮГЭЭЕ” нэгдсэн арга хэмжээг 2019 онд зохион байгуулсан. 365. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрт 2017 онд 1.2 тэрбум төгрөг, 2018 онд 6.4 тэрбум төгрөг, 2019 онд 7,6тэрбум, 2020 онд 8 тэрбум төгрөгийг төсөвлөн баталсан. Хүүхдийн хөгжил, хамгаалалд улсаас зарцуулах төсөв 2017 онтой харьцуулахад 2020 онд дунджаар 3 дахин нэмэгдсэн байна. 528

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents