ДОЛООДУГААР БҮЛЭГ
15 дугаар зүйл
20.Шүүхийн үйл ажиллагаанд эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар харьцсаны үр дүнд
олж авсан баримт мэдээлэл, нотлох баримтын талаар мэдээлэл гаргаж ирүүлнэ үү.
20-1.Шүүхийн үйл ажиллагаанд эрүүдэн шүүх, хэрцгий, хүнлэг бусаар харьцсаны үр
дүнд олж авсан баримт мэдээлэл, гэм буруугаа хүлээсэн байдлыг нотлох баримтаар
ашиглахгүй байхыг нягтлах талаар Оролцогч Улсын зүгээс авсан тодорхой арга
хэмжээнүүдийг дурдана уу.
291. Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд
үнэлэхгүй, түүнчлэн яллагдагч, шүүгдэгч өөрөө хэргээ хүлээсэн нь хэрэгт авагдсан бусад
нотлох баримтуудаар зайлшгүй нотлогдсон байхыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуульд зааж өгсөн. Эрүү шүүлт тулгаж авсан нотлох баримтыг нотлох баримтаар
тооцохгүй байхыг хуульчлан тус хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүү шүүлт
тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол
авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй” гэж тусгайлан заасан.
292. Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан эрүү шүүлт тулгах гэмт хэргийг
хянан шийдвэрлэхэд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.12 дугаар
зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэдүүлгийг нотлох баримтаар тооцож болно.
293. Нотлох баримтаар тооцохгүй байх нийтлэг журмыг Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлд тусгасан. Өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгсөн
сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх тухай
прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж, тухайн нотлох баримтыг
нотлох баримтад тооцохгүй байх эсэхийг шийдвэрлэнэ.
294. Хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох
баримтыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж байгаа
эсэхийг харгалзан бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь, тодорхой мөрдөн шалгах
ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг нотлох баримтаар
тооцохгүй байх тухай прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг шүүх хянан хэлэлцэж
шийдвэр гаргана. Шүүх нь: 1/ прокурорын санал, оролцогчийн хүсэлтийг хүлээн авахаас
татгалзах; 2/ бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байх; 3/
тодорхой мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтын заримыг
нь нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэнэ.
295. Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд мөрдөн шалгах чиг үүрэгтэй
байгууллагуудын хувьд хамгийн дутагдалтай байсан тал буюу хэрэг хүлээлгэхийн
тулд гэм бурууг өөрөөр нь хүлээлгэхэд суурилсан арга барил өөрчлөгдөж байна. Гэмт
хэрэгт буруутгагдаж байгаа этгээд өөрөө гэм буруугаа хүлээгээгүй бол хэргийг шүүхээс
мөрдөн шалгах шат руу буцаадаг хандлага мөн өөрчлөгдсөн. Түүнчлэн нотлох баримтад
суурилсан арга барилыг нэвтрүүлэхэд анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн 31.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь зүйлд заасны дагуу сэжигтэн,
яллагдагч нараас мэдүүлэг авахдаа өөрсдийнх нь сонгосон өмгөөлөгчийг байлцуулах,
мэдүүлэг авахад зориулан тусгайлан бэлдсэн өрөөнд мэдүүлэг авч байна.
514
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents