ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дараах хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулахаар дээрх хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт хуульчилж өгсөн. 19-2 Тайлангийн хугацаанд шүүхийн шийдвэрийн дагуу хохирогчдод нөхөн төлбөр, нөхөн олговор олгуулахаар авч буй арга хэмжээний талаар тэр дундаа эрүүдэн шүүгдсэн хохирогчдыг болон тэдний гэр бүлийнхнийг нөхөн сэргээх талаар авсан арга хэмжээний талаар мэдээлэл өгнө үү. Уг мэдээлэлд гаргасан гомдлын тоо, шийдвэрлэгдсэн гомдлын тоо, гомдол тус бүрийн дагуу авсан арга хэмжээ, шийдвэрийн дагуу олгогдсон нөхөн төлбөрийн хэмжээ, эрүү шүүлтэд өртсөн хохирогч эрүүл мэндийн болон сэтгэл зүйн туслалцаа авсан хэргийн тоог оруулна. 288. Эрүүгийн хэрэгт шалгагдаж, үндэслэлгүйгээр цагдан хоригдсон, цагаатгагдсан иргэдээс учирсан хохирлыг төрөөс нэхэмжилсэнтэй холбоотойгоор 2016-2019 онуудад 45 иргэнд 662.7 сая төгрөгийг, 2020 оны 1 дүгээр улирлын байдлаар 1 иргэнд 3.9 сая төгрөгийг улсын төсвөөс олгосон байна. 289. Эрүү шүүлтэд өртсөн хохирогч эрүүл мэндийн болон сэтгэл зүйн туслалцаа авсан хэргийн тоо өнөөдрийн байдлаар 1 байна. (Тайлангийн 274 дэх хэсгийг үзнэ үү.) Эрүү шүүлтэд өртсөн хохирогч Б.С, Т.Ч нарт эрүүл мэндийн болон сэтгэл зүйн туслалцааг зохих ёсоор үзүүлсэн.401 дүгээр хаалттай хорих анги буюу нэгдсэн эмнэлэгт Б.С, Т.Ч нар нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эмчилгээнд хамрагдан ял эдэлж байгаа ба сэтгэцийн эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд тогтмол хяналт тавин сэргээн засах үйлчилгээ үзүүлж байна. Одоогоор хохирогч нар нь сэтгэл зүйн байдал тайван, сэтгэцийн ямар нэг асуудалгүй, хорих байгууллагын үйл ажиллагаанд гомдол, саналгүй байна. 19-3 Эрүү шүүлт, зүй бус, хүнлэг бус харьцааны улмаас хохирсон хохирогчдыг эдгээх, нөхөн сэргээхэд чиглэсэн тэр дундаа гэмтэл бэртэлтийг эмчлэх, өөр бусад хэлбэрээр эргэж хэвийн байдалд оруулахад анхаарсан одоогоор хэрэгжүүлж буй аливаа хөтөлбөрийн талаарх мэдээлэл, мөн уг хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд хуваарилсан материаллаг, хүний нөөцийн, санхүүгийн нөөцийн талаарх мэдээллийг гаргаж өгнө үү. 290. Эрүү шүүлт, зүй бус, хүнлэг бус харьцааны улмаас хохирсон хохирогчдыг эдгээх, нөхөн сэргээхэд чиглэсэн тэр дундаа гэмтэл бэртэлтийг эмчлэх, өөр бусад хэлбэрээр эргэж хэвийн байдалд оруулах чиглэлээр одоогоор хэрэгжүүлж буй хөтөлбөр байхгүй болно. 513

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents