ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 280. Б.Б нь анх удаагийн ял шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 9143 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтад заасны дагуу цаазаар авах ялаар шийтгэгдсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 176 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.11, 91.2.12 дахь заалтын дагуу нийт 25 жилийн (10 жил гянданд, 15 жил онцгой) хорих ялаар өөрчлөн шийтгэгдсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 239 дүгээр магадлалаар цагдан хоригдсон 898 хоногийг 927 хоног болгон өөрчилсөн. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 191 дүгээр захирамжаар 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2.1, 10.1.2.5-д заасны дагуу ялыг 20 жилээр дүйцүүлэн тогтоосон. 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 415 дугаар хаалттай хорих ангид шилжүүлсэн. Хорих ял эдлэх хугацаандаа уран зургийн дугуйланд хамрагдаж байсан. Одоогоор хөдөлмөрт хуваарилагдаагүй байна. Бусдад төлөх төлбөргүй. 281. О.Э анх удаагийн ял шийтгэлтэй. 2015 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.3, 91.2.12, 91.2.13, 91.2.16-д тус тус зааснаар цаазаар авах ялаар шийтгүүлсэн. 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Хөвсгөл аймаг, Мөрөн сум Эрүүгийн хэргийн давж заалдах шүүхийн 24 дүгээр магадлалаар цаазаар авах ялыг 25 жилийн хорих ял болгон өөрчилсөн. 2017 оны 7 дугаар 04-ний өдөр Эрүүгийн хуулийн өөрчлөлтөөр ЭХ-ийн 10 дугаар зүйлийн 10.1.2.1-д зааснаар ялыг 20 жил болгосон. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 435 дугаар хаалттай хорих ангид шилжүүлсэн. Тус хорих ангид ирсэн цагаасаа хойш ангийн гар урлалын цехэд мужаан хуваарьтайгаар ажиллаж байна. Бусдад төлөх 12,876,786 төгрөгийн төлбөртэй. 12–13 дугаар зүйл 18. Тайлангийн хугацаанд Оролцогч Улсын эрх бүхий байгууллагын зүгээс бүртгэсэн ноцтой хэмжээний хүч хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн, зүй бус хүнлэг бус харьцсан гэх үйлдлүүдийн талаар гаргасан гомдлын талаарх статистик мэдээллийг шинэчлэн гаргаж өгнө үү. Уг мэдээлэлд гомдлын мөрөөр мөрдөн шалгасан, хариуцлага хүлээлгэхдээ сахилга хүлээлгэх асуудлыг авч үзсэн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн, мөн сахилгын болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эсэх талаарх мэдээллийг оруулна. 282. Тайлангийн хугацаанд тус улсад ноцтой хэмжээний хүч хэрэглэсэн, эрүүдэн шүүсэн, зүй бус харьцсан гэх хэргийн тухайд нийгэм, улс төрийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгэгдсэн Б.С, Т.Ч нарт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа, эрүү шүүлт тулгасан гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлээгүй байна” 43 АРВАНТАВДУГААР БҮЛЭГ. ХҮНИЙ АМЬ БИЕ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ (91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах) 511

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents