ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
тодорхой төрлийн үүрэг хүлээлгэх, зарим эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ
авдаг.
271. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх асуудлыг
хуульчилсан. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн
улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн
улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл
байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухайн
зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар
тэнсэж болно.
272. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны хүнд
хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун,
сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол
эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд
хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг
үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн. Гэмт хэрэг үйлдэх үедээ 14
насанд хүрсэн боловч 18 насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр Эрүүгийн хуульд
заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан.
Цаазаар авах ялаар шийтгэгдсэн этгээдүүд
17.Хорооны гаргасан өмнөх ажиглалт дүгнэлт (21, 22 дахь параграф)-дзаасан дараах
мэдээллүүдийг шинэчлэн ирүүлнэ үү.
17-1.Оролцогч Улс цаазаар авах ялыг хэрэглэхгүй байхаар шийдвэрлэсэн байдлыг
харгалзан хүчингийн хэрэг болон хүн амины гэсэн хоёр гэмт хэрэгт цаазаар авах ял
оногдуулах талаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хууль зүй, дотоод хэргийн яаманд
гаргасан саналын талаарх мэдээллийг шинэчлэн ирүүлнэ үү.
273. Монгол Улсын Ерөнхийлөгч бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн
гэмт хэрэг нийгмийн өмнө тулгамдаж буй асуудал болж байгааг онцолж, Эрүүгийн
хуульд цаазаар авах ялыг тусгах талаар арга хэмжээ авч, холбогдох хуулийн төслийг
боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудлыг зохион байгуулах тухай
саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Е/15
дугаартай албан бичгээр ирүүлсэн. Ерөнхийлөгчөөс тавьсан саналыг судалж Хууль зүй,
дотоод хэргийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/299 тоот тушаалаар
Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхойлох чиг үүрэгтэй Ажлын хэсгийг
байгуулсан. Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд ахалж, бүрэлдэхүүнд
эрдэмтэн, судлаачид, Гадаад харилцааны яам, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний
эрхийн үндэсний комисс, Монголын хуульчдын холбооноос төлөөлөл орж ажилласан.
274. Ажлын хэсэг нь oлон улсын эрх зүйн үүднээс Иргэний болон улс төрийн эрхийн
тухай Олон улсын пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколыг
соёрхон баталж, нэгдэн орсон улс энэ гэрээг хүчингүй болгох, гэрээгээр хүлээсэн
үүргээсээ татгалзах, гэрээнээс гарах боломж байхгүй бөгөөд Монгол нь Улс Иргэний
509
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents