ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ дүгээр сарын 10-нд ашиглалтад орсон. Нэг цонхны үйлчилгээ, цагдан хорих байр бүхий 1440м2 талбайтай байгууламж, 23 өрөөтэй нийт 76 хоригдогч хүлээн авах багтаамжтай. 249. Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга нь 2016 оны 10 дугаар сарын 14-нд ашиглалтад орсон. Нэг цонхны үйлчилгээ, цагдан хорих байр бүхий 1440м2 талбайтай байгууламж, 13 өрөөтэй нийт 66 хоригдогч хүлээн авах багтаамжтай. 250. Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын барилга нь 2016 оны 11 дүгээр сарын 26-нд ашиглалтад орсон. Нэг цонхны үйлчилгээ, цагдан хорих байр бүхий 1440м2 талбайтай байгууламж, 18 өрөөтэй нийт 58 хоригдогч хүлээн авах багтаамжтай. 16(d)-Сэтгэцийн эмгэгтэй болон нийгмийн халамжийн байранд байх шаардлагатай хүмүүст зориулсан институц зэргийг хамруулан хүний эрх чөлөөг хязгаарлан байлгаж байдаг бүхий л газруудад хараат бусаар, тогтмол хяналт шалгалт хийхийг бэхжүүлэх талаар авсан тодорхой арга хэмжээ; 251. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүхийн сэтгэц, эмгэг судлалын клиникт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шүүхийн шийдвэрээр 35 хүн албадан эмчлүүлж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас харуул хамгаалалтыг зохион байгуулан ажиллаж, тогтмол хяналт тавин ажиллаж байна. 252. Хүний эрх чөлөөг хязгаарлан байлгаж байдаг бүхий л газруудад тогтмол хяналт шалгалтыг прокурорын байгууллага мөн хийж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Улсын ерөнхий прокурорын тушаалаар батлагдсан хяналтын ажлын зааврын дагуу прокуророос хүний эрх чөлөөг хязгаарлан байлгадаг бүхий л газруудын үйл ажиллагаатай долоо хоногт эсхүл арван дөрөв хоног тутам тогтмол танилцан сард нэг удаа гэнэтийн байдлаар шалгалт хийж хяналтыг хэрэгжүүлдэг. Түүнчлэн бие даасан, хараат бусаар шалгалт хийх эрх Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисст хуулиар олгогдсон. 253. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн талаарх гомдол, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар, эсхүл иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн хүсэлтээр шалгалт хийх Комиссын гишүүний бүрэн эрхийг заасан. Тайлангийн хугацаанд тухайлбал хүүхдийн эрхийн форумаас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд байрлаж буй хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар гомдол, мэдээллийг Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсний дагуу түр хамгаалах байрны үйл ажиллагаа болон байрлаж буй хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтэд Хүний эрхийн үндэсний комиссын зүгээс хяналт шалгалт хийсэн. 254. Хүний эрхийн үндэсний комиссын дэргэд эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх асуудал хариуусан гишүүн томилогдсоноор хүний эрх чөлөөг хязгаарлан байлгадаг бүх газруудад хараат бусаар, тогтмол хяналт шалгалт хийх механизм бэхжинэ. 505

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents