ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
10(d)-Хүний эрх болон олон улсын дүрвэгсдийн эрх зүйн асуудлаар мөн Конвенцийн
зүйл, заалтуудын талаар аливаа сургалтыг хууль сахиулах байгууллагын албан
хаагчид болон шилжүүлэн өгөхөөс татгалзах зарчмыг харгалзан үзэж байх ёстой
цагаачлалын асуудал хариуцсан албан хаагчдад зориулан явуулсан эсэх; Оролцогч
улс нь буцаан өгөхгүй байх талаар хүлээсэн үүргээ тодорхойлохдоо хувь хүн бүрт
холбогдох хэргийг нэг бүрчлэн шатлан үнэлдэг (assesses the merits of each individual
case) эсэх;
193. Монгол Улсын Гадаад харилцааны яам, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн
Дээд комиссарын албатай хамтран 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр “Онцгой
байдлын төлөвлөлт ба дүрвэгсдийн хамгаалалт” сэдэвт сургалтыг зохион байгуулсан.
Сургалтаар НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын албаны Ази,
Номхон далайн бүсийн газар, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагчийн газар,
мөн Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын төлөөлөгчид дүрвэгсдийн эрх зүйн
байдал, дүрвэгсдийн хамгаалалт, олон улсын эрх зүйн зохицуулалт, үй олноор орж ирэх
онцгой байдал, авах арга хэмжээний талаар илтгэл тавьж, бусад улсын туршлагатай
танилцсан. Тус сургалтад Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын
алба, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шадар сайдын Ажлын алба, Хууль зүй, дотоод
хэргийн яам, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Онцгой байдлын ерөнхий газар,
Гадаадын иргэн, харьяатын газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий
газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн ерөнхий газар, Стратеги судалгааны
хүрээлэн, Монголын улаан загалмай нийгэмлэгийн төлөөлөгчид оролцсон.
Дүрвэгсдийн асуудлаар, тэр дундаа дүрвэгчийг буцаан өгөхгүй байх талаар хүлээсэн
үүргээ тодорхойлохдоо хүн бүрт холбогдох хэргийг нэг бүрчлэн шатлан үнэлэх механизм
тус улсад одоогоор байхгүй байна.
10(e)-Оролцогч улс нь аливаа шатанд дипломат нотолгоо, баталгаа (diplomatic assurances or guarantees) гаргасан эсэх; хүлээн авсан эсхүл гарган өгсөн уг нотолгоо
баталгаа, баталгааны агуулгад тавигдах наад захын шаардлага; эдгээр тохиолдлуудад
хувьд хяналт хийхтэй холбоотойгоор авсан арга хэмжээ; шилжүүлэн өгөхөөс
татгалзах зарчмыг тусгасан аливаа хоёр талт болон олон талт шилжүүлэн өгөх гэрээ,
хэлэлцээрийг Оролцогч Улс байгуулсан эсэх;
194. Тайлангийн хугацаанд буюу 2018 онд “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол
Улс,Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээ”, 2019 онд ”Гэмт этгээд шилжүүлэх
тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс хоорондын гэрээ”, мөн
2018 онд“Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Социалист Вьетнам
Улс хоорондын гэрээ”, 2019 онд “Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах
Казахстан Улс хоорондын гэрээ”-г тус тус байгуулсан.
195. “Гэмт этгээд шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах БеларусьУлс
хоорондын гэрээ”-ний 4 дүгээр зүйлийн “d” хэсэгт“онцгой тохиолдолд хүсэлт хүлээн авагч
тал хүсэлт гаргагч талын ашиг сонирхол, гэмт хэргийн ноцтой байдлыг харгалзан шилжүүлж
495
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents