ДОЛООДУГААР БҮЛЭГ
оролцдоггүй, шүүхийн шийдвэр гардаггүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай
хуулийн Дөчин дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу ялтан шилжүүлэн өгөх, авах
асуудлыг шүүх хянан шийдвэрлэх бөгөөд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай
хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсэгт заасны дагуу гадаадын иргэнийг Монгол
Улсаас албадан гаргах нь улс хооронд ялтан шилжүүлэх асуудалд үл хамаарна.
10(c)-Хүнийг эрүү шүүлтэд өртөх аюул тулгарч магадгүй улс орон руу шилжүүлэх,
буцаах, албадан гаргахгүй байхыг нягтлах талаар авсан тодорхой арга хэмжээ
авсан эсэх; тайлангийн хугацаанд шилжүүлсэн, буцаасан, албадан гаргасан хүний
тоо, буцаан өгсөн улс орны жагсаалт, буцаагдсан үндэслэл, эх оронд нь буцаасан
хүмүүсийг нас, хүйсээр нарийвчлан гаргах; одоо байгаа гомдол гаргах механизм;
гомдол гаргасны үр дүн, давж заалдсаны эцсийн үр дүн;
189. Гадаадын иргэнийг өөрийн улсаас албадан гаргаж, аливаа улсад шилжүүлэн
өгөх үед онцгой анхаарах ёстой хоёр зүйл нь цаазаар авах ял шийтгүүлэх болон эрүү
шүүлтэд өртөх эрсдэл байгаа эсэхийг нягтлахтай холбоотойгоор бүртгэлийн асуудлыг
боловсронгуй болгохоор Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны
хөтөлбөрийн 4.3.9-д “гадаадын иргэн, харьяалалгүй хүний бүртгэл, мэдээлэл, хяналтын
тогтолцоог боловсронгуй болгоно” гэж тусгасан. (Тайлангийн 184 дэх хэсгийг үзнэ
үү.) 2016 онд 27 орны 450 гадаадын иргэн, 2017 онд 32 орны 367 гадаадын иргэн, 1
харьяалалгүй хүн, 2018 онд 28 орны 530 гадаадын иргэн, 2 харьяалалгүй хүн, 2019 онд
26 орны 1509 гадаадын иргэн, 1 харьяалалгүй хүнийгтус тус Монгол Улсаас албадан
гаргасан.
190. Монгол Улсаас албадан гаргах тухай шийдвэртэй холбогдуулан дараах
байдлаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх боломжтой: 1/Иргэдээс төрийн байгууллага,
албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр
зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан
тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргана”; 2/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1д заасны дагуу хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах
ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь
тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн
дотор нэхэмжлэл гаргана.
191. Захиргааны хэргийн шүүхээс уг гомдлыг хянан хэлэлцээд Захиргааны хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар захиргааны актын
биелэлтийг түдгэлзүүлдэг.
192. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйл,
эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн
төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр захиргааны актын биелэлтийг зөвхөн хуульд заасан
үндэслэлээр түдгэлзүүлнэ, уг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж нь тухайн хэргийг
эцэслэн шийдвэрлэх хүртэл хүчин төгөлдөр байна.
494
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents