ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
техник хэрэгсэл ашиглах өмгөөлөгчийн эрхийг баталгаажуулсан.
130. Байцаалтанд зориулсан өрөөнүүдийг стандарт шаардлага хангаж байгаа
эсэхийг прокурор нягтлан шалгах үүрэгтэй. Прокурорын байгууллагаас хийсэн шалгалтаар
зөвшөөрөлтэй өрөөнүүдэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдод
харагдахуйц байдлаар дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулсан эсэхийг нягтлан
шалгасан.
131. Мөн прокурорын байгууллагаас улс орон даяар тархан байрласан цагдаагийн
нэгж дэх байцаалтад зориулсан мэдүүлэг авах 168 өрөөг хэрхэн ажиллаж байгаагнягтлан
шалгасан. 2020 оны байдлаар зөвшөөрөл бүхий мэдүүлгийн өрөөний тоо 193 болсон
байна.
132. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдоос хүсэлт гаргасан
тохиолдолд мэдүүлэг авах үйл ажиллагааны явц байдлын талаарх дуу дүрсний бичлэгийг
хуулбарлан өгөх нөхцөл боломжоор хангагдсан. Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нарт
байцаалтын үеийн бичлэгүүд нь нээлттэй байх тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх
тухай хуулийн 11.740 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан шүүх хуралдааны
явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтөлж, дууны, эсхүл дуудүрсний бичлэгээр баталгаажуулна” гэж заасан. Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар
зүйлийн 13.1.14-т шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу-дүрсний бичлэгийг
хуулбарлаж, хувилж авах эрхтэйг заасан. Дуу, дуу-дүрсний бичлэгийг шүүх хуралд
нотлох баримтаар ашигласан тохиолдлын талаар тоон мэдээлэл байхгүй байна.
133. Мөрдөн байцаалт дуусч, уг ажиллагааны явцад бүрдүүлсэн хавтаст хэргийн
материалыг хэргийн оролцогчдод, мөн шүүгдэгчид танилцуулна. Энэ талаар Эрүүгийн
хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хавтаст хэрэгт
тусгагдсан эд мөрийн баримт, мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан
дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгтэй танилцах тухай оролцогчийн хүсэлтийг мөрдөгч
хангах арга хэмжээ авна” гэж заасан.
134. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дууны, дүрсний, дуудүрсний бичлэгтэй танилцуулахад ямар нэг төлбөр, хураамж авахгүй.
135. Мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлд тусгагдсан дууны, дүрсний, дуудүрсний бичлэгийг шүүхэд нотлох баримт болгон ашиглахтухайдЭрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.741 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөн шалгах
ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэлд
тусгагдсан нөхцөл байдал нь дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээс зөрсөн тохиолдолд
шүүх, прокурор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг нотлох баримтаар тооцно”гэж
зохицуулсан. Иймд хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад
тооцогдсон бол шүүхэд нотлох баримт болгон ашиглах боломжтой юм.
40
41
Шүүх хуралдааны тэмдэглэл
Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын хянан шалгах ажиллагаа, шүүх хуралдааны тэмдэглэл
483
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents