ДОЛООДУГААР БҮЛЭГ
байгууллагад шилжүүлэх зохицуулалтыг дээрх хуулийн заалтад нэмэлтээр оруулсан36.
Энэ шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байгаа стандартын шаардлага
хангахгүй байруудын үйл ажиллагааг цагдаагийн байгууллагаас зогсоох боломжийг
олгож байгаагаар ач холбогдолтой, улмаар хуульд заасан хугацаа болоход Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх байгууллага чиг үүргийг шилжүүлэн авч стандартын шаардлага
хангасан байранд шийдвэрийг хэрэгжүүлэх болно.
125. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 29 цагдан хорих байрнаас 2016
оноос өмнө 11, 2016 оноос хойш 9, нийт 20 цагдан хорих байрыг барьсан. Үүнээс 8 цагдан
хорих байрыг байцаалтад зориулан тохижуулах шаардлагад нийцүүлэн засварласан.
126. Цагдан хорих байрны орчин, нөхцөлийг сайжруулах урсгал завсарт 2016 оноос
хойш 3.118.306.478 сая төгрөг (1.104.154 ам.доллар37), шинээр цагдан хорих байр барих
барилгын ажилд 11.691.849.322 сая төгрөг (4.139.939 ам.доллар)-ийн төсвийг баталсан.
Шинээр баригдсан болон урсгал засвар, тохижилт хийгдсэн цагдан хорих байрууд НҮБаас баталсан “Хоригдлуудтай харьцах наад захын жишиг дүрэм”-ийн 9 дүгээр зүйлд
заасан хорих өрөө, тасалгаанд тавигдах үндсэн шаардлагыг бүрэн хангаж байна.
127. Аливаа хүнд эрүү шүүлт тулгах, хэрцгий, хүнлэг бусаар нэр төрийг нь
доромжлон харьцах, хүний нэр төр, алдар хүнд, бие махбодь, сэтгэл санаанд хохирол
учруулах зорилгоор мэдүүлэг авах өрөөг тусгайлан байгуулах, ашиглахыг хориглосон.
128. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд зааснаар38
Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2017 оны А/57 дугаар тушаалаар39 “Мэдүүлэг авах
өрөөнд тавигдах шаардлага”-ыг баталсныг мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий
байгууллагууд үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж байна. Тус шаардлага нь
гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагчаас мэдүүлэг авах, нүүрэлдүүлэн байцаах,
таньж олуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагааны хэвийн явагдах нөхцлийг бүрдүүлэх,
эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, аюулгүй
байдлыг хангахад чиглэгдэж байгаа. Энэхүү шаардлагад зааснаар мэдүүлэг авах өрөөг
дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэх төхөөрөмж, хяналтын системээр
тоноглосон нь эрүү шүүлт, хүнлэг бус харьцаанаас ангид байх нөхцлийг бүрдүүлж байгаа
болно.
129. Байцаалтад зориулан тохижуулсан өрөөнд тусгай зориулалт бүхий
төхөөрөмжийг ашиглан хийгдсэн байцаалтын үеийн бичлэгийг хариуцагч, түүний
өмгөөлөгч олж үзэх боломжтой. Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.10т хуульд заасан үндэслэл, журмын дагуу шаардлагатай баримт сэлтийг бэхжүүлэх,
хуулбарлан авах зорилгоор зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн болон бусад
36
37
38
39
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт орсон.
2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Монгол банкны зарласан ханшаар дүйцүүлэн тооцов. (1
ам.доллар=2824.16 төг)
Байцаалт явуулахдаа видео болон аудио бичлэг хийх тоног төхөөрөмжтэй байлгах талаар Эрүүгийн хэрэг
хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлгийг мэдүүлэг авах
шаардлага хангасан өрөөнд авна...” гэж заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 17 дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь
хэсэгт заасан мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг Улсын ерөнхий прокурор батална” гэж тус тус
заасан.
482
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents