ДОЛООДУГААР БҮЛЭГ
шийтгэл хүлээлгэсэн эсхүл ийм үйлдэл хийхийг оролдсон болох нь тогтоогдсон
тохиолдолд Эрүүгийн хуульд заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргээр зүйлчлэгдэхээр
зохицуулалттай байна. (Тайлангийн 20-23 дахь хэсгийг үзнэ үү.) Тодруулбал хэрэг
бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган
зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг
өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа
явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч, таван жил хүртэл хугацаагаар хорих
ял шийтгэнэ.
5(h) Дээд албан тушаалтнаас өгсөн тушаалын дагуу эрүүдэн шүүлт явуулахгүй байхыг
тодорхой заасан хууль тогтоомжийг Оролцогч Улс санаачилсан эсэх;
117. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 4.6 дугаар зүйлд тушаал, даалгавар
биелүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг хуульчилсан. (Тайлангийн 109, 110 дахь хэсгийг
үзнэ үү.)
5(i) Айлган сүрдүүлэх хэлбэрээр сэтгэл санааны хувьд тарчилган сэтгэц мэдрэлийн
хувьд эрүү шүүлт тулгах зэрэг аливаа хэлбэрээр эрүүдэх үйлдэл гаргасны төлөө,
эсхүл эрүү шүүлт тулгах аливаа үйлдэлд оролцсон, уг үйлдлийг гүйцээсэн тохиолдолд
хариуцлага хүлээлгэх болно, ийм төрлийн үйлдэл ноцтой үр дагавартай бөгөөд ял
шийтгэл хүлээлгэх үндэслэл болно гэдэг талаар цагдаагийн албан хаагч, мөрдөгч,
хорих байгууллагын албан хаагчид мэдлэг, ойлголттой эсэхийг нягтлах талаар
тодорхой арга хэмжээ авсан эсэх;
118. Цагдаагийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлд баривчлах, цагдан хорих
шийдвэрийг биелүүлэхэд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх
зарчмыг баримтлахын зэрэгцээ баривчлагдсан, цагдан хоригдсон этгээдэд эрүү шүүлт
тулгах, эсхүл бусад арга хэрэглэн түүний бие махбодийг тарчлаан зовоох буюу сэтгэл
санааны дарамтад оруулахыг хориглож хуульчилсан.
119. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.5-д
хоригдолтой хүнлэг бус, хэрцгий, нэр төрийг нь гутаан доромжилж харьцахыг хорих анги,
хорих ангийн алба хаагчдад хориглосон.
120. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/183 тушаалаар баталсан
“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрэм”-ийн
2.1-д “алба хаагч нь дараахь сахилга ёс зүйн хэм хэмжээг чанд сахин ажиллана”, 2.1.6-д
“ялтан, хоригдол, хоригдсон этгээдийн нэр төрийг гутаан доромжлох, хүнлэг бус хэрцгий
хандах, хуульд заасан үндэслэл, журмаас гадуур бие махбодид нь хүч хэрэглэхгүй байх”,
6.1-д “Зөрчил гаргасан алба хаагчид Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Төрийн
албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулна”
гэж тус тус заасныг баримтлан ажиллаж байна.
121. Хорих эмнэлгийг мэргэжил, арга зүйн удирдлага, боловсон хүчнээр хангах
480
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents