ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ эрх мэдлийг урвуулан ашиглах/ дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна. 113. Мөн Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан авлигын гэмт хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулна. 114. 2002 оны Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлд “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг зүйлчилсэн байсан. 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад тус гэмт хэргийг 21.12 дугаар зүйлд зааж өгсөн. Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгын 21.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэх субьект нь “төрийн албан хаагч” ихэнх тохиолдолд “мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагын албан хаагч” байх тул энэ хэргийг мөрдөн шалгах харьяаллыг прокурор тогтооно.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, эрүүгийн хэргийг шалгах, түүнд прокурор хяналт тавих харьяалал тогтоох тухай 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн А/33 дугаар тушаалын 1.3 дугаар зүйлд цагдаагийн алба хаагчийн албан ажлын байранд үйлдсэн, эрүүдэн шүүсэн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл, гэмт хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар зохицуулсан. 5(g)-Цагдаагийн албаны тухай хуулийн 22.4-т заасныг зөрчсөн цагдаагийн алба хаагч тодруулбал эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус, хэрцгий, зүй бусаар харьцсан, шийтгэл хүлээлгэсэн тэр дундаа гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан тайлбар авах, мэдээлэл олж авах зорилгоор шийтгэл хүлээлгэсэн эсхүл ийм үйлдэл хийхийг оролдсон бол түүний албан тушаалыг бууруулах, цагдаагийн цол зэргийг бууруулах, дээрх хуулийн 84.4-тзаасны дагуу цагдаагийн албанд ажиллахыг нэг жилийн хугацаагаар түдгэлзүүлэх, тэдний үйлдсэн гэмт хэрэгт тохирох ял шийтгэл бүхий эрүүгийн хариуцлагыг хувь хүнд хүлээлгэхгүй байгаа эсэх; 115. Цагдаагийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-т “Цагдаагийн алба хаагч бусдад эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжлохыг хориглоно” гэж заасан. 116. 2013 онд батлагдсан боловч 2017 онд хүчингүй болсон Цагдаагийн албаны тухай хууль нь нийт 42 зүйлтэй байх тул 2013 оны хуулийг ишлээгүйг нотолж байна. 2017 онд батлагдсан Цагдаагийн албаны тухай хуулийн34 84 дүгээр зүйлийн 84.4т “Цагдаагийн байгууллага, алба хаагч үйл ажиллагаандаа улс төрийн намын бэлгэ тэмдэг агуулсан эд зүйл, техник хэрэгсэл ашиглахыг хориглоно” гэж заасан нь асуулттай холбогдолгүй байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалт асуулттай холбогдож байна. Цагдаагийн албаны тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2-т гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон бол албанаас халах үндэслэл болно гэж шинээр заалт оруулсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 22.4-т заасныг зөрчсөн цагдаагийн алба хаагч тодруулбал эрүү шүүлт тулгасан, хүнлэг бус, хэрцгий, зүй бусаар харьцсан, шийтгэл хүлээлгэсэн тэр дундаа гэмт хэрэг, зөрчилтэй холбогдуулан тайлбар авах, мэдээлэл олж авах зорилгоор 34 https://www.legalinfo.mn/law/details/12469?lawid=12469 – сүүлд нэвтэрсэн 2020 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 479

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents