ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ 17.1.15-д хуульчилсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны нууцлалыг хангах зорилгоор уг эрхийг хэрхэн эдлүүлэх асуудал тусгайлсан журмаар зохицуулагддаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хяналтын шатанд прокурор, хэргийг шүүхийн журмаар хянан шийдвэрлэх шатанд шүүгч тус тус эргэлт, уулзалтын зөвшөөрлийг олгодог. 90. Цагдан хоригдож буй хүнтэй уулзах зөвшөөрөл олгогдсон хүнийг уулзалт хийлгэх ажиллагааг баривчлах, цагдан хорих газрын хяналт дор явуулдаг. Хоригдож буй хүний өмгөөлөгч тухайн хүнтэй уулзахад ямар нэг зөвшөөрөл шаардахгүй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд прокурор баривчлах, цагдан хорих ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьж, хоригдож буй хүний эрхийг хангуулах үүрэгтэй. 4-(g) Шүүх хурал болохоос өмнөх хяналтын хугацаанд цагдан хорио (pretrial detention)–г хорихоос өөр арга хэмжээгээр сольж байгаа эсэх, ямар харьцааг баримталж сольж байгаа талаар; 91. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүнийг аль болох цагдан хорихгүй байхыг чухалчилж, хорих үндэслэлүүдийг тодорхой болгосон төдийгүй цагдан хорих үндэслэлгүй тохиолдолд бусад таслан сэргийлэх арга хэмжээг авахаар зохицуулсан. 92. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр бүлэгт таслан сэргийлэх арга хэмжээнүүдийн зорилго, төрлийг тодорхой тусгасан. Тодруулбал: 1/ хувийн баталгаа гаргах; 2/тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх; 3/хязгаарлалт тогтоох; 4/барьцаа авах; 5/цагдан хорих; 6/цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах гэсэн таслан сэргийлэх арга хэмжээний төрлүүдийг хуульчилсан. 93. Яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулах хүсэлт прокурорт гаргаж болно. Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж тус тус заасны дагуу таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх асуудлыг шүүх шийдвэрлэнэ. 4-(h) Тодорхойгүй хугацаагаар цагдан хоригдсон (pretrial detention) хохирогчид нөхөн төлбөр авдаг эсэх, тэдэнд хандсан нөхөн олговор байдаг эсэх; 94. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, гомдол гаргах эрхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1.12 дахь хэсэг, 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус хуульчилж өгсөн. 473

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents