ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт хуульчилсан.
76. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан дээрх зохицуулалтуудын
хэрэгжилтэд прокурорын байгууллага хяналт тавьдаг. Эрүүгийн хуулийн 6.10 дахь хэсэгт
зааснаар шүүхээс баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан
тооцож, шийтгэх тогтоолдоо дурддаг.
4-(d) Цагдаагийн хэсэг дээр цагдан хоригдож байгаа хүнийг материаллаг нөхцөл
байдлаар зохих ёсоор хангадаг эсэх; хоол, ундны ус, эрүүл ахуйн болон ариун
цэврийн байгууламжаар хангагдсан эсэх;
77. Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Цагдаагийн алба
хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэнд сэрдэгдэж байгаа хүний нэр, хаягийг тодруулах,
гэмт хэрэг, зөрчилд холбогдуулан шалгах, албадан саатуулах үндэслэл байгаа эсэхийг
тогтоох зорилгоор хүнийг 6 цаг хүртэл хугацаагаар түр саатуулж болно” гэж заасан.
78. Хуульд заасан үндэслэлийн дагуу саатуулах эрх хязгаарлах арга хэмжээ авагдсан
хүнийг хүлээн авч, саатуулах шийдвэрийг хэрэгжүүлэх нэгжийг саатуулах байр гэх бөгөөд
“Саатуулах байрны дэглэм журам”-ыг Улсын Ерөнхий Прокурортой зөвшилцөн дотоод
хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, мөрдүүлдэг.
79. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа дээрх журмын 2.1-т ”Саатуулах байр нь
халуун, хүйтэн ус, бохирын систем, байгалийн гэрэлтүүлэг, агааржуулалтын систем зэрэг
ажиллагсад, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг хангахуйц
орчин, нөхцөлийг бүрдүүлсэн байна” гэж заасны дагуу саатуулах байрыг эмчийн үзлэг
хийх, гал тогооны, бие засах, саатуулагдсан хүмүүсийн хувцас, биедээ авч яваа бичиг
баримт, бусад эд зүйлийг хадгалах өрөөтэй байхаар тохижуулсан.
80. Саатуулах байрууд нь хүйтний улиралд 18 градусаас доошгүй хэмийн дулаан,
чийглэг нь 40-60 хувьтай байх ба гадна талаасаа агаар болон гэрэл орох салхивчтай,
шөнийн цагт ашиглах унтраалга бүхий гэрэлтүүлэгтэй болгосон.
81. Саатуулах байрны өрөө нь саатуулагдсан нэг хүнд 2м2-аас доошгүй талбай
ногдох нөхцлийг бүрдүүлээд байна.
82. Хүний эрхийн үндэсний комисс болон прокурорын байгууллагаас 24 цагийн
хугацаанд буюу аль ч үед цагдан хорих байрны ахуй нөхцөл, үйл ажиллагаа олон улсын
гэрээ, хууль тогтоомж, заавар журамд заасан шаардлагын хэмжээнд байгаа эсэхийг
улсын хэмжээнд шалгахажлуудыг тогтмол хийж байна.
83. Зөрчлийг арилгах талаар прокуророос цагдаагийн байгууллагад шаардлага
хүргүүлдэг. Шаардлагын дагуу зөрчлийг засуулах арга хэмжээ авдаг.
471
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents