ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ хорих ангийн тусгай зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 90 хоногт нэг удаа түр, 120 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 60 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно” гэж заасны дагуу хоригдол, хоригдогсдын эрхийг ханган ажиллаж байна. 65. Хорих ангийн дотоод журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд 2017 оны А/183 дугаар тушаалаар баталсан. Тус журмаар түр, удаан хугацааны уулзалт хийх асуудлыг тусгаж өгсөн. Түүнчлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А/165 дугаар тушаалаар “Цахим уулзалт зохион байгуулах журам”-ыг баталж хорих анги,байгууллагуудад цахим уулзалтыг зохион байгуулж байна. 2020 оны 09 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор 5168 удаа хоригдлын түр хугацааны уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан. Нийт уулзалттай харьцуулахад цахим уулзалтын эзлэх хувь байгаа нь гэр бүлийн гишүүдтэйгээ орон зай харгалзахгүй уулзах нөхцөл боломжоор хангагдаж байгааг харуулж байна. 66. Гадаад улсын харьяат буюу харьяалалгүй хүн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тохиолдолд “Хорих байрны дотоод журам”-ын 2.13-т зааснаар тухайн этгээдийн харьяалах улсын хэл дээр эсхүл англи хэл дээр холбогдох хууль, журмыг танилцуулахаас гадна тухайн орны дипломат төлөөлөгчийн газар буюу консулын газарт албан бичгээр мэдэгддэг. Хоригдсон этгээд нь хорих байрны захиргаагаар уламжлуулан өөрийн улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газрын ажилтантай уулзахад уулзалтын тоо, хугацаанд ямар нэг хязгаарлалт тогтоодоггүй болно. 4. Хорооноос өмнө өгсөн ажиглалт дүгнэлт (13 болон 14 дэх параграф)27-н дагуу дараах мэдээллийг бэлтгэн ирүүлнэ үү. 4-(а) Шүүх хурал болохоос өмнө цагдан хорих (pretrial detention) хугацааг багасгах талаар хуульд аливаа өөрчлөлт орсон эсэх; 67. Сэжигтэн, яллагдагчийг баривчлан саатуулсан үеэс хугацааг тоолдог байх зарчим 2017 онд батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар улам боловсронгүй болж батлагдсан. Тус сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьж, мөрдөх хугацааг багасган 27 13. Хороо нь цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээнээс гадна өргөн хүрээний тухайлбал, хорио цээрийн арга хэмжээ авах, хуулиар тогтоосон хугацаанаас илүү хугацаагаар хорих зэрэг явдал илтгэлд байгаад анхаарлаа хандуулж байна. Түүнчлэн цагдан хоригдож байгаа хүмүүсийн 12-оос дээш хувь нь 12 сараас илүү хугацаагаар хоригдож байсан бол 3-аас дээш хувь нь 30 сараас илүү хугацаагаар саатуулагдсан байдаг. Хороо нь цагдан хоригдсон тус хугацаанууд шүүхээр шийдэгдсэн хорих нийт хугацаанд тооцогдохгүй байгаад зовниж байна. (2 болон 11 дүгээр зүйл) 14. Оролцогч улс нь: Хууль тогтоомжид цагдан хорих хугацааг багасгах чиглэлээр нэмэлт өөрчлөлт оруулах, ингэхдээ зайлшгүй тохиолдолд хязгаарлагдмал хугацаагаар хэрэглэх, хууль тогтоомжийн үндсэн суурь болон байцаан шийтгэх ажиллагааны үндсэн баталгаа болгохын тулд шүүхийн хяналтанд байхаар зохицуулах; Хэн ч хуулинд зааснаас илүү хугацаагаар цагдан хорих газар хоригдохгүй ба энэхүү хоригдсон хугацааг тухайн гэмт үйлдэлд нь олгосон ял болох шоронд өнгөрүүлэх хугацаанд тооцон оруулах; Цагдан хорих ажиллагааг НҮБ-ын урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах стандарт журмын дагуу урьдчилан сэргийлэх гэхийн оронд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах гэж солих (Токиогийн дүрэм); Шударга бусаар саатуулагдсан хохирогчдыг цагаатгах болон нөхөн олговрыг олгодог байх. 469

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents