ДОЛООДУГААР БҮЛЭГ 3-(c) Цагдан хоригдож байгаа хүнийг буруутгагдаж байгаа хэрэгтээ гэм буруутай гэдгээ хүлээсэн нөхцөлд гэр бүлийн гишүүдтэй нь уулзуулна гэж эрхийг нь мөрдөн байцаагч болон прокурорууд хязгаарлаж буй эсэхийг нягтлах талаар авсан тусгай арга хэмжээнүүд; 59. Цагдан хоригдож байгаа хүнийг буруутгагдаж байгаа хэрэгтээ гэм буруутай гэдгээ хүлээсэн нөхцөлд гэр бүлийн гишүүдтэй нь уулзуулна гэж эрхийг хязгаарлаж буй байдал байхгүй. Гэм бурууг өөрөөр нь хүлээлгэх арга барилаас зайлсхийх, нотлох баримтад тулгуурлан гэм бурууг бусад аргаар нотлох арга барилд мөрдөн байцаагч болон прокуроруудыг суралцуулах, тэдгээрийн энэ талаарх ойлголтыг нэмэгдүүлэх сургалтууд хийгдэж байна. 3-(d) Хоригдож байгаа хүний гэр бүлийн гишүүд эргэлт хийх боломжит орон зайд байдаг хорих байранд хорьж байгаа эсэхийг нягтлах талаар авсан арга хэмжээнүүд. 60. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн А/186, А74 дүгээр хамтарсан тушаалаар “Шинээр хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлэх хорих анги болон хорих ангийн зэрэглэлийг тогтоох чиг үүрэг бүхий зөвлөл”, “Зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм”-ийг тус тус батлан, хэрэгжүүлж байна. 61. Шинээр хорих ял шийтгүүлсэн хоригдлыг ял эдлүүлэх хорих анги болон хорих ангийн зэрэглэлийг тогтоох чиг үүрэг зөвлөл нь хоригдлыг түүний ар гэрийнх нь оршин суугаа газарт ойр байрлах хорих ангид хуваарилах зарчмыг баримтлан шийдвэр гаргадаг. Журмын дагуу хуваарилалт хийгдэж байгаа эсэхэд прокурорын байгууллага хяналт тавьж ажилладаг. Тайлангийн хугацаанд хоригдлууд, түүний ар гэрээс ямар нэг гомдол прокурорын байгууллагад ирээгүй болно. 62. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 207 дугаар зүйлийн 207.5.6-д хоригдол тухайн ангид ял эдлэхээр ирсэн талаар түүний ар гэрт нь мэдэгдэж, хорих ангийн байршил, хориглох эд зүйлсийг танилцуулах талаар заасан. 63. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дугаар зүйлд “Хоригдсон этгээдийг хорих шийдвэр гаргасан албан тушаалтан буюу түүний удирдах дээд албан тушаалтны бичгээр олгосон зөвшөөрлөөр төрөл садан болон бусад хүмүүстэй уулзуулж болно” гэж заасны дагуу уулзалтыг зохион байгуулдаг. Өмгөөлөгч хорих байранд саадгүй нэвтэрч хоригдсон этгээдтэй уулзах нөхцөл боломжоор бүрэн хангагдсан. 64. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.3 дахь хэсэгт заасны дагуу “Нээлттэй хорих ангийн ангийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй”, 199 дүгээр зүйлийн 199.4 дэх хэсэгт “Хаалттай хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол нь 60 хоногт нэг удаа түр, 90 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 30 хоногт нэг удаа илгээмж авч, нэг удаа утсаар ярьж болно”, мөн зүйлийн 199.5 дахь хэсэгт “Хаалттай 468

Select target paragraph3

Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents