ЭРҮҮДЭН ШҮҮХ БОЛОН БУСАД ХЭЛБЭРЭЭР ХЭРЦГИЙ, ХҮНЛЭГ БУСААР БУЮУ
ХҮНИЙ НЭР ТӨРИЙГ ДОРОМЖЛОН ХАРЬЦАЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ КОНВЕНЦ
дэх хэсэгт “Хоригдсон этгээд нь өөрийн хүссэн үедээ сонгон авсан өмгөөлөгчөөрөө
өмгөөлүүлэх эрхтэй” гэх заалтуудын дагуу хоригдсон этгээдийг өмгөөлөгчтэй уулзаж,
хууль зүйн туслалцаа авах боломж, нөхцөлөөр ханган ажиллаж байна.
32. Хэрэв хоригдсон этгээд нь төлбөрийн чадваргүй бол “Төлбөрийн чадваргүй
яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай” хуулийн дагуу тэдгээрийн эрх,
хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хэрэгжүүлэх зорилгоор улсын өмгөөлөгч албан
томилолтын дагуу хууль зүйн зөвлөгөө болон өмгөөллийн үйлчилгээг үзүүлж байна.
33. Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай
хуулийн 17.1.10 дахь хэсэгт “Хоригдсон этгээд нь эмнэлгийн тусламжийг Эрүүл мэндийн
даатгалын тухай хуульд17 заасан журмын дагуу авах эрх эдэлнэ” гэж заасан байна.
3-(a)-2 хуульд тодорхойлон заасан эрхүүдээр хангагдаж байгаа байдал буюу тэр
дундаа ямар хэрэгт буруутгагдаж байгааг нь амаар болон бичгээр түүнд мэдэгдэх,
хуульчтай байх, шүүхийн шийдвэрийг танилцуулахаас өмнө сэжигтнийг цагдан
хорьсон тохиолдолд18мөн дээрх эрхүүдийг хангах, хэрэв төлбөрийн чадваргүй хүн бол
хууль зүйн туслалцаа үзүүлдэг эсэх, байцаалтын явцад өмгөөлөгчтэй байх эрх, эрхийг
нь хязгаарласан даруй шүүгчийн өмнө авчирч эрх хязгаарласан нь хууль ёсны эсэх
асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх;
34. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
“Энэ зүйлийн 1.119 дэх заалтад зааснаас бусад үндэслэлээр хүнийг саатуулсан бол
хаана байгаа талаар түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, төрөл, садангийн хүн,
өмгөөлөгчийн хэн нэгэнд, эсхүл түүний мэдэгдэхийг хүссэн хүнд 8 цагийн дотор
мэдэгдэнэ.” гэж заасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.6 дугаар
зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өсвөр насны сэжигтэн, яллагдагчийг албадан
ирүүлсэн, баривчилсан, цагдан хорьсон тухай түүний гэр бүлийн гишүүн, хууль ёсны
төлөөлөгч, эсхүл өмгөөлөгчид нь 6 цагийн дотор мэдэгдэнэ.
35. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт “Сэжигтэнд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол танилцуулсны дараа
энэ хуулийн Долдугаар бүлэгт заасан яллагдагчийн эрхийг тайлбарлан өгч, тэр тухай
тэмдэглэлд тусгаж, гарын үсэг зуруулна” гэж заасан.
36. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь
хэсэгт зааснаар хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг
мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг
мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна.
37. Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны бүрэлдэхүүн, зохион байгуулалт, үйл
ажиллагааны журмыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Хөдөлмөр, нийгмийн
17
18
19
2015 онд шинэчилсэн найруулгаар батлагдсан.
CAT/C/MNG/CO/2/Add.1, 10 дахь хэсэг.
1.1.тагнуулын болон цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах,
гадаадын иргэний хяналтын улсын байцаагч холбогдогчийг хэн болохыг тогтоох зорилгоор 6 цаг хүртэл
хугацаагаар /ЗШШтХ-ийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт/
463
Select target paragraph3
Connect to a paragraph
Connect to an entity
Disable highlights
Add to table of contents